• Эхлэл
  • МастерКарт селфи зургаар төлбөр хийнэ

МастерКарт селфи зургаар төлбөр хийнэ

2016/02/22

Их Британийн МастерКартны хэрэглэгчид селфи зургаараа төлбөрөө баталгаажуулах боломжтой боллоо гэж Файненшиал Таймс мэдээлжээ.

Мөн хурууны хээгээр баталгаажуулалт хийж болох учир МастерКартны хэрэглэгчид төлбөрөө баталгаажуулахын тулд нууц дугаар, нууц үг, эсвэл код хийх шаардлагагүй болж байгаа юм.

МастерКарт энэ системээ АНУ болон Нидерландад турштж үзсэн бөгөөд энэ зун гэхэд дэлхийн 14 оронд селфи болон хурууны хээгээр төлбөр хийдэг болно гэжээ.

МастерКарт-ны аюулгүй байдлын асуудал эрхэлсэн ерөнхийлөгч Ажей Бхалла Нидерланд болон АНУ-ын хэрэглэгчид селфи зургаараа төлбөрөө хийх болсныг ихэд талархан хүлээн авсан гэж мэдэгджээ. Компани нь цаашид дуу хоолой болон нүдний хүүхэн харааг сканердах аргаар төлбөр хийх боломжийг туршиж байгаа ажээ.

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна