• Эхлэл
  • “Шилэн” Цогоо сор залах “ёслол үйлдэв”

“Шилэн” Цогоо сор залах “ёслол үйлдэв”

2016/02/22

УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх сошиал сүлжээнд “шилэн” гэсэн тодотголтой Б.Цогтгэрэл өнөөдөр Аудитын ерөнхий газрын гадна талд сор залав.

Тэрээр санхүүгийн тайлангаа олон нийтэд ил тод зарлахгүй байна гэж Аудитын газарт нэр бүхий 50 гаруй газрыг шалгах хүсэлтийг өгсөн.

Гэвч хүсэлтийг шалгахгүй 130 хоног болж байгаа учир Монгол Улсын ерөнхий аудитор А.Зангадын нэрийг бичиж, уг хүүхэлдэйг шатааж эсэргүүцлээ илэрхийлж байгаа аж.

Шарын шашинд муу зүйлсийг зайлуулах сор залах хэмээх зан үйл байдаг нь Монголын улстөрийн “тэмцэл”-лийн бас нэг илэрхийлэл болоод байгаа юм.

Зөвхөн өнгөрсөн жил гэхэд иргэний хөдөлгөөнүүд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн дүр бүхий зураг, МАН тэргүүтэй улс төрийн намууд сонгуулийн санал хураах автомат машины дүрсийг шатааж “сор залж” байсан юм. Түүнтэй холбогдож, зарим зүйлийг тодрууллаа.

Сор залсан тухайгаа “Эрдэнэт үйлдвэр, Улаанбаатар төмөр зам, Дарханы  төмөрлөгийн үйлдвэр, Монголросцветмет нэгтгэл гээд төрийн өмчит компаниуд, төрөөс санхүүждэг төсөвт байгууллагуудын санхүү, данс тооцоо олон нийтэд ил тод байх учиртай. Үүнийг шаардуулахгүй хийх учиртай.

Шаардаад ч хийхгүй, шалгах газар нь ч шалгахгүй байгаа болохоор сор залахаас өөр арга байсангүй” гэж тайлбарлажээ. Б.Цогтгэрэл билгийн тооллын шинийн 15-ныг сонгон сор залж байгаа юм байна. Учир нь буддын шашинд энэ өдрийн хийсэн үйл  сая живаа үрждэг. Тиймээс өөрийнх нь шаардлага сая живаа болж, төрийнхөн шилэн дансанд шилжих үйл түргэтгэхийг билгэдсэн гэнэ.

Сор залах “зан үйл”-д Б.Цогтгэрэлийн дэмжигчид бас оролцжээ. Оролцогчдын нэгний өмдөн дээр бензин дуссанаас гал дүрсхийсэн. Гэхдээ шатаж түлэгдээгүй гэнэ. Эндээс үүдээд “Шилэн Цогоо” “Гал Цогоо” болов гэсэн хошигнол сошиал сүлжээгээр тархаж эхлээд байна.

А.АНУ

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • хх
    гудамжинд олон нийтийн газар ил гал гаргавал өндөр торгууль оноодог болох хэрэгтэй
    2016 оны 02 сарын 25
  • зочин
    Энэ нэг эрүүл өвчтэй нь мэдэгдэхгүй балай банди сонгууль дөхөхөөр хэдэн цаас олох гэж балай авч бнаа.. Энэ шоучны шудрага гэж юу байдагийн зүгээр л МАН - н бууны нохой............................
    2016 оны 02 сарын 25
  • Зочин
    Galan tsogoo gehuu.ug n darvaan har gej bgd borgionii shil bolson yumsan
    2016 оны 02 сарын 24
  • ө
    Болж дээ шударга бус зүйлтэй бүү эвлэрцгээ
    2016 оны 02 сарын 24
  • ө
    Болж дээ шударга бус зүйлтэй бүү эвлэрцгээ
    2016 оны 02 сарын 24
  • Зочин
    Энэ 1 тэнэг МАН-ын хүүхэлдэй яах гэж ингэж байнга тэнэгддэг байна. ЭНЭ Соааужул гж ёстой үнэч бууны нохой доо: мэдлэг байхгүй, хийх юм нь ийм л юмнууд байдаг юм,
    2016 оны 02 сарын 22