• Эхлэл
  • Цагаан хоолны давуу болон сул талууд

Цагаан хоолны давуу болон сул талууд

2016/02/23

Мах идэхгүй байхаар яах вэ гэдэгт судлаачид хариулт өгчээ.

Сүүлийн нэг жилийн дотор Их Британийн иргэдийн бараг 1/3 нь улаан махны хэрэглээгээ бууруулсан буюу цагаан хоолтон болсныг Британийн Олон нийтийн зан байдлын асуулгын дүн харуулжээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зайдас, гахайн мах зэрэг боловсруулсан мах хавдар үүсгэдэг гэсэн анхааруулга гаргаснаас хойш иргэдийн 29% нь махны хэрэглээгээ багасгасан буюу бүрэн татгалзсан байна.

Гэхдээ ДЭМБ-ээс гаргасан мэдэгдэлд мах идэхгүй байх нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж дурьдсан бөгөөд тухайлбал бодисын солилцоо удаашрах, эрдэс, микроэлементийн дутагдалд орно гэжээ. Нэн ялангуяа төмөр, Д болон Б12 аминдэмийн гүн дутагдал үүсдэг байна.

Эдгээр бодисуудыг нөхөхийн тулд цагаан хоолтнууд шошны төрлийн бүтээгдэхүүн мөн самар, жимс, хар ногоон өнгөтэй хүнсний ногоо, бүхэл үрийн бүтээгдэхүүн идэх шаардлагатай.

Мэргэжилтнүүдийн ярьснаар махан бүтээгдэхүүнээс бүрэн татгалзсан хүмүүс тураалд орж сард 4,5 кг-аар жингээ алддаг байна. Үүний үр дүнд бодисын солилцоо хийгээд хоол боловсруулах эрхтэн асуудалтай болдог ажээ.

Мөн ходоодны бичил орчин сэргээгдэшгүйгээр өөрчлөгддөг бөгөөд цагаан хоолтон хэзээ нэгэн цагт мах идэх бол хоол боловсруулж чадахгүйд хүрдэг гэжээ.

Харин мах хэрэглэхгүй байхын давуу тал нь зүрх судасны өвчих үүсэх эрсдэл буурдаг гэжээ.

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна