• Эхлэл
  • Hermes-ийн тухай бидний мэдэхгүй зүйлс

Hermes-ийн тухай бидний мэдэхгүй зүйлс

2016/02/23

Гэр бүлийн бизнесээс улбар шар хайрцаг хүртэл Францын Hermes брэндийн талаарх сонирхолтой баримтууд

  1. Нэр – Thierry Hermes загварын эзэнт улсаа байгуулсан хэдий боловч Hermes гэдэг нь элч хийгээд худалдааны Грек бурханы нэр юм
  2. Барилга – морины тоног хийгээд эмээл хийж эхэлсэн энэ барилга 177 жилийн түүхтэй
  3. Дэлгүүрүүд – дэлхий даяар Hermes-ийн 315 нэрийн дэлгүүр үйл ажиллагаа явуулж байна
  4. Кафе – Севрегийн гудамжинд байх Парисын дэлгүүр дотроо кафе болон номын дэлгүүртэй
  5. Цахим худалдаа – Hermes нь 2001 онд цахим худалдаа эхлүүлсэн тансаг зэрэглэлийн брэнд юм
  6. Келли болон Бёркин – алдарт Келли болон Бёркин цүнхүүд нь алдарт жүжигчин Грейс Келли болон Жейн Бёркин нарын нэрээр нэрлэгдсэн
  7. Улбар шар хайрцаг – Hermes-ийн нэрийн хуудас болсон улбар шар хайрцагнууд нь анх гахайн арьсыг илэрхийлсэн алтаар эмжсэн цайвар шаргал өнгөтэй, дараа нь бор эмжээртэй шаргал өнгөтэй байсан бөгөөд дэлхийн II дайны дараа материалын олдоц муугаас болж өнөөгийн улбар шар өнгөтэй болжээ.
  8. Улбар шар хайрцаг, үргэлжлэл – 1994 онд Hermes эвхэгддэг улбар шар хайрцгаараа баглаа боодлын дээд шагналыг хүртжээ. Өнөөдөр 188 төрлийн хэмжээтэй улбар шар хайрцгийг ашигладаг байна
  9. Ороолт – 1000 ширхэг Hermes-ийн торгон ороолтыг хийхэд шаардагддаг утас нь Дэлхийгээс Сар хүртэлх зайтай тэнцүү
  10. Гэр бүлийн бизнес – Компанийн уран сайхны захирал Pierre Alexis Dumas нь Hermes-ийг үндэслэгч гэр бүлийн 6 дахь үеийн залгамжлагч юм. Dumas зүгээр ч нэг уран сайхны захирал хариуцсан захирлаар томилогдоогүй бөгөөд түүний эцэг Jean Louis Dumas түүнийг энэ албан тушаалд тэмцэж байж хүрэх ёстой гэсэн шаардлагыг тавьж байжээ.
  11. Сайн сайхны төлөө – 2008 онд компанийн захирал Pierre Alexis Dumas Hermes компанийн санг байгуулсан бөгөөд уламжлалт гар урлалын ур чадварыг сурталчлах, урлагийг дэмжих, боловсрол, сургалтанд хөрөнгө оруулах, мөн байгаль орчны асуудлуудыг шийдвэрлэхэд хөрөнгө оруулалт, хандив тусламж өгдөг байна.

ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна