• Эхлэл
  • Монголын далбаатай хөлгөөр Сирид зэвсэг нийлүүлжээ

Монголын далбаатай хөлгөөр Сирид зэвсэг нийлүүлжээ

2016/02/26

ОХУ “Георгий Агафонов” нэртэй хөлгөөр Монголын далбаан дор Сири рүү зэвсэг,  цэргийн техник тээвэрлэсэн талаар Украины “Правда” сонинд мэдээлжээ.  Уг хөлгийг ОХУ-ын арми Украинаас худалдаж авсныхаа дараа Монголын далбаан дор тээвэрлэлт хийж байсан талаар Стокгольм дахь энхийн төлөөх судалгааны олон улсын институт мэдээлсэн аж. Тус институтийн мэдээлснээр ОХУ тус хөлгөөр танк эсэргүүцэгч пуужин, танк зэрэг техникийг Сирид тээвэрлэн хүргэсэн гэнэ.

Харин одоо тус хөлөг “Казань-60” нэрээр ОХУ-ын тэнгисийн цэргийн далбаан дор тээвэрлэлт хийх болсон гэнэ.

“Георгий Агафонов” нь 1987-1988 онд ЗХУ-ын төслийн дагуу Австрид зохион бүтээсэн 10 ширхэг хөлөг онгоцны нэг гэнэ. ЗХУ задарсны дараа эдгээр 10 хөлөг Украины “Danube” далайн тээврийн компанийн мэдэлд үлдсэн аж. Украины “Danube” компаниас ОХУ хэд хэдэн хөлөг онгоц худалдаж авсан гэнэ.  

Украин нь зэвсэг экспортлогч ес дэх том орон бөгөөд дэлхийн хэрэгцээний 26 хувийг хангадаг гэнэ. Зэвсгийн экспортоор АНУ / дэлхийн хэрэгцээний 33 хувь/ тэргүүлдэг бол ОХУ (25 хувь), Хятад (5,9 хувь) нийлүүлэлтээр араас нь жагсдаг байна.

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: Энд дарна уу.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна