• Эхлэл
  • МАХН-ын шаардлагад хариу өгчээ

МАХН-ын шаардлагад хариу өгчээ

2016/02/29

МАХН-ын дэргэдэх залуучуудын байгууллагын шаардлагад АТГ-ын өгсөн хариуны хэсгээс хүргэж байна.

“Авлигын эсрэг хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Аливаа албан тушаалтан, хувь хүн, хуулийн этгээд Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд нөлөөлөх, хөндлөнгөөс оролцох”-ыг хориглосон.

Шаардлагыг хүлээн авч шийдвэрлээгүй тохиолдолд шат дараалсан тэмцлийн хэлбэрт шилжих тухай танай мэдэгдэл нь өөрөө байгууллагын хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөх улс төрийн шинжтэй дарамт шахалт гэж ойлгогдохоор байна.

Улс төрийн намын дэргэдэх залуучуудын байгууллагын зүгээс тус газрын үйл ажиллагаанд нөлөөлөх, авлига, албан тушаалын гэмт хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулахаар оролдож, намын удирдлагуудыг суллахыг шаардсан зэрэг нь Эрүүгийн хуулийн 245 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.” гэв.

Сануулбал: АТГ-ын дарга, тэргүүн Н.Ганболдод “Сүүлийн жилүүдэд МАХН-ын дарга болон удирдлагуудбг ээлж дарааллан үндэслэлгүйгээр баривчлан ял тулган шалгадаг, гэм ббуруу нь шүүхээр тогтоогдоогүй байхад гэмт хэрэгтэн мэтээр олон нийтэд зарлаж хүний эрхийг ноцтойгоор зөрчдөг явдал хэрээс хэтэрлээ.

Иймд та бүхнийг шударга ёсыг үйлсдээ улс төрийн эрх мэдэлтнүүдийн дарамт шахалтгүйгээр үнэнч шударгаар ажиллаж, МАХН-ын дарга Н.Энхбаярыг ялтай мэтээр зарлаж хэлмэгдүүлэхээ зогсоож намын удирдлагуудыг суллахыг шаардаж байна” гэх  шаардлагад дээрх хариуг АТГ өгсөн байна.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • zochin
    ATG aria dendne ard tumen nudtei chihtei bas asuudaliig tungaah uhaantai shde
    2016 оны 02 сарын 29