“Бүргэдийн баяр-2016" өнөөдөр буюу хоёрдугаар сарын 5-нд хотын төвөөс 23км-т орших Жаргалантын амын Чингисийн хүрээ жуулчны баазад болж байна. Өнгөрсөн онд бүргэдийн баяр нь тодорхой шалтгааны улмаас цуцлагдаж энэ жил ес дэхь удаагаа болж байгаа нь энэ юм.
Бүргэдийн баярт залуу бүргэдчин Айшолпан охин урилгаар оролцож буй бөгөөд энэ охиныг танихгүй хүн гэж байхгүй билээ.
Сануулбал: Бүргэдийн баярт анх удаа бага насны охин оролцож түрүүлсэн явдал нь нилээдгүй анхаарал татсан бөгөөд АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй “Олигвы Энтертайнмент”-аас охины амьдралаар кино хийсэн юм.
Энэхүү баяр нь Монгол оронд ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх болон жуулчны улирлыг уртасгах хүрээнд өвлийн аялал жуулчлалд түлхэц өгөх мөн Монгол орноо болон Монголын Казах иргэдийн бүргэдээр ан хийх соёлыг гадаадад дотоодын иргэдэд сурталчилан таниулах,
Хөдөө орон нутгийн жуулчны баазуудын ажиллах хугацааг уртасгах, санхүүгийн орлогыг нэмэгдүүлэх, Ард иргэдийн байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх ухамсар, оролцоог дээшлүүлэх,
Гадаад дотоодын жуулчид, олон улсын байгууллага болон Монголд амьдарч ажиллаж буй гадаадын иргэд, Аялал жуулчлалаар суралцаж буй оюутнуудыг Бүргэдийн баярт өргөнөөр оролцуулах зорилготой аж.
Сэтгэгдэл байхгүй байна