• Эхлэл
  • Шатар бол оюуны гимнастик

Шатар бол оюуны гимнастик

2016/03/06

Эцэг эхчүүд хүүхдийнхээ авъяасыг нээх, мөн тухайн хүүхдийг хөгжүүлэх, мэдлэг боловсролд нь анхаарал хандуулах болсон.

Ихэвчлэн хэлний сургалтад явуулдаг ч шатарын сургалтын талаар тэр болгон бодож үзээгүй байдаг. Шатар бол оюуны гимнастик бөгөөд хүн бүр шатар тоглох албагүй ч энэхүү гайхамшигт тоглоомыг тоглож чаддаг байх нь чухал юм.

Ялангуяа хүүхэд багачууд шатар тоглож сурах нь тэдний сурлага, хүмүүжилд их сайн нөлөө үзүүлдэг аж.

Тэгвэл үүнтэй холбоотойгоор “Номын гэр” сургалтын төв шатарын сургалтандаа элсэлтээ авч эхэлсэн байна. Сургалтад дөрөвөөс дээш насны бүх хүн суралцах боломжтой бөгөөд долоо хоногт хоёр удаа хичээллэх аж. Мөн амралтын өдрүүдэд хичээллэх боломжтой гэнэ.

Тус сургалтын төв нь 13-р хороолол, арын автобусны буудлын дэргэдэх Хас банктай байрны 2-р давхарт байрлаж байна. Хүүхдээ шатарын сургалтад хамрагдуулахыг хүсвэл “Номын гэр” сургалтын төвд хандах боломжтой гэдгийг эцэг эхчүүдэдээ дуулгахад таатай байна.

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна