БНХАУ-ийн 2016 оны төсөвт цэргийн зардлыг 7-8%-иар нэмэгдүүлэн тусгасан талаар Бүх Хятадын хурлын албан ёсны төлөөлөгч Фу Ин мэдээлсэн байна.
"Энэ онд манай батлан хамгаалах зардал нэмэгдэж байгаа хэдий ч сүүлийн хэдэн жилтэй харьцуулбал бага өсөлттэй. 2016 онд 7-8%-иар нэмэгдэнэ", - гэж өчигдөр нээлтээ хийсэн Хурлын төлөөлөгч хэвлэлийн хурал дээр мэдэгджээ.
Батлах хамгаалахын салбарын төлөвлөсөн төсвийн зардлыг хурлын төлөөлөгч нарт танилцуулж батлах юм.
2015 онд Хятадын цэргийн зардал өмнөх оныхоос 10,1%-иар өсч 135,3 тэрбум доллар байжээ. 2014 онд батлан хамгаалахын төсөв 12,2%, 2013 онд 10,7%, 2012 онд 11,2%, 2011 онд 12,7%-иар тус тус нэмэгдэж байв.
Сэтгэгдэл байхгүй байна