“Хятадын эдийн засаг “хатуу газардахгүй, эдийн засаг “тодорхой төвшинд хөгжсөөр байна” гэж БНХАУ-ын Хөгжлийн шинэчлэлийн асуудал хариуцсан Төрийн зөвлөлийн тэргүүн Сю Шаоши мэдэгдсэн байна. “Хятадын эдийн засагт хатуу газардалт гэж огт байхгүй” гэж тэрээр хэлсэн байна.
“Хятадын эдийн засгийн хөгжлийг 2016 онд тодорхой төвшинд хангах бүх шаардлагатай нөхцөл, хүч, итгэл бидэнд байгаа” гэж тэрээр хэлээд Хятадын эдийн засгийн бүтэц тогтмол сайжирч байгаа бөгөөд тухайлбал, ДНБ-д эзлэх хэрэглээний хувь хөрөнгө оруулалтаас давсан бол үйлчилгээний салбарын хэмжээ 50 гаруй хувиас илүү байгаа талаар хэлсэн байна.
"Хятадын дотоодын эдийн засгийн хөгжил аажмаар саарч байгаа, тухайлбал 2010 онд 10,4, 2011 онд 9,2, 2012 онд - 7,8 хувь байсан бол 2013 онд 7,7 болж 2015 онд 6,9 хувь болж буурч байгаа . 2016 оны албан ёсны төсөөллөөр эдийн засгийн өсөлт 6,5-7 хувь байна гэж үзэж байгаа гэжээ.
Хятад ган болон нүүрсний үйлдвэрлэлийн хүчин чадлаа бууруулна
Сю Шаоши мөн ойрын хэдэн жилд ган үйлдвэрлэлийг 100-150 сая тонноор, нүүрсний үйлдвэрлэлийг 500 сая тонноор бууруулна гэж нэмж хэлсэн байна.
Үйлдвэрлэлийг бууруулсан ч гэсэн ажилгүйдэл огцом нэмэгдэхгүй гээд “Хятадын хөдөлмөрийн зах зээлийг эергээр харж байна” гэв.
Хятадын үйлдвэрлэл тус улсын эдийн засаг саарсан, зарим салбарт хүчин чадлын илүүдэл гарсны улмаас зарим нэг асуудалтай тулгараад байгаа билээ. Хөдөлмөрийн нөөц болон нийгмийн халамжийн сайд Инь Вейминь 2-р сарын сүүлээр хийсэн мэдэгдэлдээ Хятадын засгийн газар нүүрс олборлолт болон металлургийн салбарт 1,8 сая ажлын байрыг хасна гэж байсан юм.
Хятадын нөхцөл байдал дэлхийн зах зээлд сөрөг нөлөө үзүүлээгүй
"Энэ оны нэгдүгээр сард Хятадын нөөцийн болон валютын зах зээл бага зэрэг хэлбэлзсэн, үүний дараа Европ болон АНУ-ийн хувьцааны зах зээл тогтворгүй болсон бөгөөд зарим шинжээчид үүнийг Хятадын нөөцийн зах зээлийн хэлбэлзэлтэй холбоотой гэж баталж байсан. Дээрх мэдэгдлүүд нь Хятадын боломжийг хэт үнэлсэн хэрэг, бид гадаад ертөнцөд онцгой их нөлөө үзүүлдэгүй" гэж Шаоши ярьжээ.
"Хятадын эдийн засаг дэлхийн эдийн засгийг сааруулж байна гэсэн яриа нь ямар ч үндэслэлгүй " гэж тэр цохон тэмдэглэжээ.
Сэтгэгдэл байхгүй байна