• Эхлэл
  • Дэлхийн хамгийн үнэтэй метроны станц ашиглалтанд орлоо

Дэлхийн хамгийн үнэтэй метроны станц ашиглалтанд орлоо

2016/03/08

АНУ-ын Нью-Йорк хотод дэлхийд хамгийн өндөр өртгөөр боссон Oculus метроны буудал ашиглалтанд орсон байна. Буудлыг барихад дөрвөн тэрбум доллар зарцуулсан гэж NY телевизийн суваг мэдээлжээ.

Oculus буудал нь Дэлхийн худалдааны цамхагийн дор байрладаг бөгөөд Нью-Йоркийн метроны 11 шугам болон хөрш Нью-Жерси муж руу чиглэдэг төмөр замын шугамыг холбодог байна.

Буудал нь ойрын хэдэн сарын хугацаанд бүрэн хүчин чадлаар ажиллаж өдөр 200 гаруй мянган хүнд үйлчилнэ гэж тооцож байгаа ажээ.

Анх буудлын төсвийг хоёр тэрбум доллар гэж тооцож байсан ч төслийг хэрэгжүүлэх явцад төсөв нь нэмэгджээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна