• Эхлэл
  • ”Soft”, ”Extra soft” гэсэн бичигтэй сойзыг сонгон хэрэглээрэй

”Soft”, ”Extra soft” гэсэн бичигтэй сойзыг сонгон хэрэглээрэй

2016/03/09

Хүн болгон сайхан шүдтэй байхыг хүсдэг. Гэхдээ сайхан шүдтэй байхын тулд арчилгаа маш чухал билээ.

Түүнчлэн сүүлийн жилүүдэд техник технологи хөгжиж шүийг амархан аргаар цагааруулж тэгшилж, эмчилдэг болсон.

Өнөөдрийн байдлаар шүдний аппарат хэрэглэх хүмүүс  маш олон болсон. Шүдний аппарат зүүснээр муу зүйл байхгүй ч арчилгаа болон дэглэм сайн барих хэрэгтэй.

Харин өөрийн эрүүл шүдээ анхнаас нь сайн арчилж эмчид үзүүлж байх нь чухал. Бид шүдээ угаахдаа хүртэл зөв угаах ба сойзоо зөв сонгох хэрэгтэй.  Ингээд уншигчиддаа шүдний сойзоо сонгох болон шүдээ хэрхэн зөв угаах талаар мэдээлэл хүргэе.

1. Зөөлөн үстэй шүдний сойз сонго 

Хатуу үстэй шүдний сойз шүдний пааланг гэмтээдэг учраас гадна хайрцган дээрээ "soft"; "extra soft" гэж бичсэн сойз сонгоорой. 

2. Шүдээ хэт хүчтэй үрж угаах 

Шүдээ хэт хүчтэй үрж угаахаас зайлсхийгээрэй. Хэрэв өөрийн шүд угаах хүчийг тохируулж чадахгүй байвал сойзныхоо үзүүр хэсгээс бариж угаавал тустай. 

3. Шүдээ угаахдаа толинд нүүрээ харах биш, шүдээ хэрхэн угаагдаж байгааг хар 

Ингэж харж байхдаа аль шүд дутуу орхигдож байгаа мэт санагдаж байна, тэр хэсгүүдээ бүгдийг нь угаагаарай. 

4. Шүд угаах хугацаа 2-4 минут байх ёстой 

Шүдний алдартай эмч нар шүдээ хоёр минутаас дээш хугацаанд угаахыг зөвлөдөг. 

5. Орой унтахын өмнө заавал шүдээ угааж хэвш 

Өдөржин амны хөндийд хуримтлагдсан бактерийг орой унтаж амрахын өмнө заавал угааж цэвэрлэх ёстой. 

6. Хэлээ хусаж цэвэрлэх нь зайлшгүй чухал 

Амны хөндийн хамгийн их бохирдол, бактерийг хуримтлуулдаг газар бол хүний хэл. Тийм учраас хэлээ шүдээ угаах бүртээ угааж, цэвэрлэх нь хамгийн чухал. 

7. Гурав эсвэл дөрвөн сар тутамд шүдний сойзоо соль 

Хуучирсан шүдний сойзны үсэнд нян хуримтлагдах боломж улам ихэсдэг. Ийм учраас гурав эсвэл дөрвөн сар тутамд шүдний сойзоо солиж хэвш. 

8. Шүдний сойзоо тагтай, битүү саванд хадгалах 

Аялж байх үед энэ нь хэвийн ч, өдөр тутамдаа шүдний сойзоо аль болох ил байлга. Учир нь битүү орчинд нян илүү хурдан үрждэг. 

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна