• Эхлэл
  • Энэ жилийн загварын өнгө ямар байх вэ?

Энэ жилийн загварын өнгө ямар байх вэ?

2016/03/09

Охид бүсгүйчүүд маань зуны улиралыг тэсэн ядан хүлээж буй.

Мэдээж  зуны улиралд гоёмсог хувцас эмэгтэй хүнийг улам төгс харагдуулдаг. Мөн сүүлийн үеийн залуус өөрийн стиль, имижэндээ ихээхэн анхаарах болсон нь сайшаалтай хэрэг.

Нэгэн хэвийн бус ер бусын загварыг сонирхох болсон охид бүсгүйчүүдэд хэрэгтэй мэдээллийг хүргэхээр бэлтгээд байна.

Энэ нь юу вэ гэхээр энэ жилийн хаврын өнгийг тодорхойлсон байна. Жил бүр өөр, өөр өнгө тренд болдог.

Тэгвэл энэ жилийн хувьд усан ягаан, усан цэнхэр өнгө илүү давамгайлах бололтой. Ингээд дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.

Pantone буюу New Jersey дахь өнгө үйлдвэрлэгч томоохон компани хаврын өнгийг танилцуулжээ. Судлаачид хаврын төгс өнгийг Усан ягаан болон Усан цэнхэр өнгөөр тодорхойлсон байна.

Энэхүү өнгө нь эрч хүч болон зөөлөн ааль, хайр дурлалыг илэрхийлдэг аж. Ягаан нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, цэнхэр нь тайвшрал болон бусдаас хамааралгүй байх мэдрэмжийг төрүүлдэг байна.

Ийн энэ хаврын өнгийг тодорхойлсон байна. Тиймээс охид бүсгүйчүүд маань дээр дурьдсан хоёр өнгөөр гоёмсог загварын хувцасаа сонгож болох нь.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна