Сүүлийн жилүүдэд манай улсын хүнсний аюулгүй байдал алдагдаад байгаа.
Томоохон худалдааны төвүүд хугацаа нь дууссан бараа бүтээгдэхүүнийг устгалд оруулах бус хямдрал хэмээн нэрийдэж худалдаалах явдал гарсаар байгаа.
Мөн бүтээгдэхүүн саван дотроо хөгзөрч, муудсан тохиолдолд гарсаар байгаа ч хариуцлага тооцох байдал тийм ч доривтой биш байдаг.
Зарим чихэр, ундаа хэт нялуун амттай, идсэний дараа амаар дүүрэн будагдчихдаг. Тэгвэл тэрхүү хүнсэнд өүнэр, амт, өнгө оруулагч хүнсний нэмэлт орсон гэсэн үг.
Өөрөөр хэлбэл тухайн бүтээгдэхүүнийг хүний амтлах, үнэрлэх таашаалд нийцүүлэхийн тулд олон тооны химийн бодис ашигласан гэж ойлгож болно.
Хүнсний нэмэлт гэдэг нь хүнсний бүтээгдэхүүнд амт, үнэр, өнгө оруулах, биежүүлэх, сийрэгжүүлэх, өвөрмөц чанартай болгох, хадгалах хугацааг уртасгах, үйлдвэрлэлийн технологи ажиллагааг хурдасгах зорилгоор хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх явцад зориудаар нэмдэг байгалийн болон химийн гаралтай бодисууд юм.
Мэргэжлийн байгууллагуудаас хүнсний нэмэлтийг зохистой хэмжээнд хэрэглэхийг зөвлөдөг ч хэтрүүлбэл хүний биед сөрөг нөлөөтэйг баталсан байна.
Харин хүнсний барааны найрлагад дээрх нэмэлтүүд орсныг бүтээгдэхүүний шошгон дээрх “E” үсгээр мэдэх боломжтой. Тэгэхээр ийм тэмдэглэгээтэй бүтээгдэхүүн органик бус нь ойлгомжтой.
Сэтгэгдэл байхгүй байна