• Эхлэл
  • Шилжилт хөдөлгөөнийг ирэх сарын 30-нд бүрэн зогсооно

Шилжилт хөдөлгөөнийг ирэх сарын 30-нд бүрэн зогсооно

2016/03/11

УИХ-ын сонгууль ирэх зургаадугаар сарын 29-нд болно.

Тиймээс сонгуультай холбоотойгоор шилжилт хөдөлгөөнийг ирэх сарын 30-н гэхэд бүрэн зогсоохоор болжээ.

Сонгуулиар санал өгөх насны 2сая 4мянга 48 иргэн байгаа гэх урьдчилсан дүн гарсан бөгөөд холбогдогдох албаныхан сонгогчдийн нэрсийн жагсаалтыг www.dvrtgel.gov.mn цахим хуудаст байршуулсан байна.

Мөн сонгогчид дээрх хаягаар орж регистрийн дугаарыг хийхэд автоматаар цаанаасаа цахим код өгөх ба тухайн кодыг ашиглан өөрийнхөө тухай мэдээллийг үнэн зөв эсэхэд хяналт тавих боломжтой аж.

Хэрэв таны мэдээлэл алдаатай байвал оршин суугаа газрынхаа харьяа Бүртгэл статистикийн хэлтэст хандаж зөрчлөө арилгуулах боломжтой. Мөн 1800-1890 дугаарын утаснаас дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө авч болно.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна