• Эхлэл
  • Хялгасан үрчлээ болон нүүрний хаванг арилгах арга

Хялгасан үрчлээ болон нүүрний хаванг арилгах арга

2016/03/13

Охид бүсгүйчүүд маань арьсандаа ихээхэн анхаарал тавьдаг. Гэвч заримдаа анхаарал тавиад байхад тордлого авахгүй тохиолдол ч гардаг. Мөн бүсгүйчүүдийн хамгийн их айдаг зүйл бол үрчлээ юм. Үрчлээ нь арьс хуурайшхаас үүдэлтэй бөгөөд арьсаа хэтэрхий хуурайшуулсанаас болж арьс таталдаж жижиг хялгасан үрчлээ бий болдог.

Харин үүнийг арилгахад ердөө массаж, маск л хэрэг болно. Гэхдээ үрчлээтхээс өмнө сэргийлэх хэрэгтэй. Нэгэнт үүссэн үрчлээ арилахдаа тийм ч хурдан биш. Гүн үрчлээ бүрэн арилахгүй, харин хялгасан үсрчлээ бага зэрэг бүдгэрдэг.

Тиймээс ийн үрчлээнээ урьдчилан сэргийлхийн тулд арьсаа хэзээ ч хуурайшуулж болохгүй гэдгийг санах хэрэгтэй шүү. Үүнээс гадна нойр дутмаг үед эсхүл хэт олон цаг халуун газар унтсан, шарталтын дараа, сэрүүдсэнээс үүдэн нүүрэнд хаван үүсдэг.

Энэ асуудлыг даван туулах, хурдан шийдвэрлэх нэгэн арга байдаг байна. Ингээд нүүрснийхээ хаванг буулгах аргыг сурцгаая.

Нүүрэнд иллэг хийх арга ба цусны эргэлтийн болон тунгалгийн ус зайлуулах булчингуудыг өдөөж, арьсны байгалийн өнгийг тодотгож өгдөг гайхамшигт арга.

Нүүрэндээ иллэгийг яаж хийх вэ?

Алхам 1. Өөрийн хэрэглэдэг ийлдэс буюу сэрумаас 2-3 дуслыг хурууны өндгөн дээр аван нүүрэндээ тойруулан 1 мин илнэ. Ийлдэс маань чийгшүүлэгчийг бодвол арьсны эд эсэд илүү шингэж, эрүүлжүүлэх нөлөөтэй ба эмэгтэй хүн бүрийн толин дээр байх ёстой бүтээгдэхүүн билээ.

Алхам 2. Амаа бага зэрэг нээлттэй байлган хацарны хонхорхой хэсгээр, хурууныхаа өндгөөр хажуу тийш чиглэлтэй дарж, массажилж өнгө.

Алхам 3. Нүүрний хэлбэрийг илтгэж байдаг эрүү болон хацарны доод хэсэгт иллэг хийнэ. Ингэхдээ уруулны захаас чихний доод хэсэг хүртэл диагональ маягаар бага зэрэг даралттай дарах хөдөлгөөнийг хийнэ. 

Хамгийн сүүлд та хүйтэн усаар зайлж нүүрнийхээ арьсыг амраагаарай. Хүйтэн ус нь арьсийг чангалж сэргээж өгдөг. Харин халуун ус нь арьсийг хуурайшуулдаг байна. Арьч хуурайшсан үед огт мөсөөр арчиж болдоггүй байна. Учир нь мөс нь арьсийг хуурайшуулах хандлагатай байдаг аж.

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна