• Эхлэл
  • Э.Эрдэнэжамъяны ”Нулимстай үг”

Э.Эрдэнэжамъяны ”Нулимстай үг”

2016/03/15

МАХН-ын нарийн бичгийн дарга, Хууль зүйн дэд сайд асан Э.Эрдэнэжамъян өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж МАХН-ын дарга Н.Энхбаярыг Монгол Улсын Шадар сайдаар томилуулахтай холбогдуулан АТГ-аас албан тушаалтны хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянахдаа илт хууль зөрчсөн дүгнэлт гаргасан гэж баримтаар нотолсон тухайгаа сэтгүүлчдэд мэдээллээ.

Мөн өнөөдрийн хуралд АТГ-аас төлөөллөө ирүүлэхийг хүссэн ч тус газраас энэ асуудлаар дахин тайлбар хийх шаардлагагүй хэмээн үзсэн учир хуралд ирээгүй гэв. Харин үүнийг нь МАХН-ын нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъяан “АТГ олон нийтэд мэдээлэл өгөхөөс хойш суусан. Өөрсдийн хууль бус мэдээллээ дэлгэхээс айсан, нүүр тулан уулзахаас зугтсан үйлдэл хэмээн үзэж буй”-гаа хэлсэн юм. Мөн АТГ нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын явуулсан хууль бус бичигт хууль бус хариу өгсөн хэмээн үзэж байгаа гэв.  

Мөн тэрээр "Монгол Улсын шадар сайдыг томилох эрх бүхий субъект нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын хатагтай Ш.Солонго биш. Н.Энхбаярыг томилох, чөлөөлөх болохоор Засгийн газрын хэрэг эрхлэх газар АТГ-т бичиг явуулчихаж байна. Энэ нь АТГ хууль зөрчиж хууль бус бичигт хариу өгч байгаа хэрэг болно. Н.Энхбаярын гэмт хэргийн ялтай байдал нь дуусгавар болоогүй гэж АТГ-аас үзсэн. Тэгвэл АТГ-аас Н.Энхбаярыг ялтай юу, ялгүй юу гэж Засгийн газар асуугаагүй, ялтай эсэхийг ЦЕГ-аас Засгийн газар асуудаг. Эрүүгийн хууль нь байхгүй болчихсон харилцааг гаргаж ирж Н.Энхбаярт хэрэглээд байна. Энэ нь санаатайгаар улс төрийн зорилгоор хүний эрх зүйн байдлыг дордуулж улс төрийн хэлмэгдүүлэлт явуулж буй ажил хэмээн үзэж байгаа" гэв.

МАХН-ын нарийн бичгийн дарга, Хууль зүйн дэд сайд асан Э.Эрдэнэжамъян  сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.  

- Н.Энхбаяр нь Шадар сайд байх эрхтэй хүн мөн үү?

- Бид Засгийн газрын хуулийн дагуу асуудлаа өргөн барьсан байгаа. Монгол Улсын Шадар сайдад Н.Энхбаяр, Эрүүл мэнд спортын сайдаар Ц.Оюунбаатар гэдэг хүнийг Монгол Улсын УИХ дахь шударга ёсны эвслийн бүлгээс албан ёсоор өргөн барьсан.

Энэ асуудал харамсалтай нь хуулийн хугацаанд шийдэгдэхгүй байна. Засгийн газар 30 хоногийн дотор нөхөж томилох ёстой энэ хуулиа зөрчиж байна. Үүн дундуур Хэрэг эрхлэх газар улс төрийн тоглоом хийж хүнийг хэлмэгдүүлэх явцад оролцож байгаа.

- АТГ-ын дүгнэлтийг эргэж харах шаардлагатай юу?

- Шаардлагатай. Энэ бичиг хүчин төгөлдөр биш. Яагаад гэхээр томилох эрх бүхий байгууллага нь хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянуулхаар явуулдаг. Томилох эрх бүхий байгууллага нь УИХ. Урьд нь ч тийм байсан өнөөдөр ч тийм байгаа. Хэвлэл мэдээллийн байгууллагад харуулах гэж байгаа юм шиг Хэрэг эрхлэх газрын нэг хүн лавлагаа авч байгаа мэт хандаад түүнд нь АТГ зүсэн зүйлийн юм хамаж оруулаад явуулсан. Энэ бол хууль бус бичиг. Тэгэхээр хуулийн дагуу УИХ-аас явуулах ёстой. Түүнд хуулийн дагуу АТГ хариулах ёстой. Хариулахдаа хуулийн зүйл заалтуудыг судлаад, хуулийн дагуу зөвхөн өөрсдөд хамааралтай шалгах асуудлаараа хариу өгөх ёстой.

- Н.Энхбаяр даргыг  яагаад ял нь дуусаагүй хэмээж байгаа вэ?

- Сонгуульд Н.Энхбаяр даргыг ялуулахгүй гэдэг зүйл УИХ-ын гишүүдийн оролцоотой явагдаад байгаа юм. Төрийн байгууллага хуулиа л баримтлах ёстой болхоос биш Н.Энхбаяр гэх хүнийг оруулахгүй тулд хуулийг зөрчиж болохгүй. Тэгвэл Монгол Улсад хууль баталж яах юм бэ? Өмнөх өдөр нь баталсан хуульдаа ялтай байх нь хүнийг эрхийг зөрчиж байгаа учир эрүүгийн хуулиас авч хаялаа гэчихээд маргааш нь жүжиглээд яах юм. Хамгийн чухал зүйл бол МАХН том зорилго тавьсан байгаа. Үүнийг Н.Энхбаяр гэдэг хүн удирдан оролцоно.

- Танай намтай холбоотой авлигын хэргийн талаар мэдээлэл өгнө үү ...

- Г.Шийлэгдамба гэдэг хүн бол Монгол Улсын хүчин төгөлдөр үйлчилж байгаа улс төрийн намын тухай хуулиар намын ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг албыг хашиж байсан. Ерөнхий нарийн бичгийн дарга нь тэр намын санхүүг бүхэлд нь хариуцаж санхүүгийн мэдлийг барьдаг. Гэтэл хууль зөрчсөн үйлдэл хийчихээд тэрийгээ нам руугаа чихэж байна гэж ойлгож байгаа. Өөрөө авлига авчихаад баригдаад гардуулхаараа намдаа өгөх гэж байсан гээд өөрөө цэвэр мултрах гэсэн арга. Тийм мөнгө, намд хандивлах гэж байгаа талаар бидэнд өмнө нь мэдэгдээгүй байсан.

Үүнээс гадна нам байртай байх хэрэгтэй байна, байр олоод байна гэж Н.Энхбаяр даргыг шахсаар байгаад тэр байрыг авхуулсан хүн бол Л.Цог дарга өөрөө юм. Худлаа үнэ хэлж сая доллар нэхсэн хүн нь Л.Цог дарга. Үүнийг манай намынхан бүгд мэднэ. АТГ дээр хэрэг үүсгүүлээд Н.Энхбаяр даргыг өөрийнхөө залилангийн хэрэгт хутгаж гэрчийн мэдүүлэг өгч яваа урвагч Л.Цог дарга өөрөө.Их хурал нь хууль батлахдаа ялтай, ялгүй асуудлаар нэг өдөрт хоёр шийдвэр гаргаж байна.

Мөн тэрээр Н.Энхбаярыг ялтай ялгүй гэх маргаан байгаа талаар "Улсын дээд шүүхээс ял өршөөгдсөн, тийм учраас ялтай холбоотой үр дагавар үүсэхгүй гэсэн хариу өгсөн  талаар мэдээлсэн бөгөөд Эрүүл, мэнд спортын сайд асан Г.Шийлэгдамба болон УИХ-ын гишүүн Л.Цог нарыг намаасаа урвасан хор хутгагч шулмас гэв. Мөн “МАХН-ыг битгий ингэж алагчилж хандаад бай л даа би гуйж байна. Бид нар яачихсан хүн юм бэ? Юуг буруу хийсэн юм бэ? Уйлмаар санагдаж байна. Яагаад мөрдөн байцаагч, хуульч, шүүгчид нь хоёр өөр ханддаг юм. Яагаад УИХ хоёр өөр шийдвэр гаргадаг юм бэ? Яагаад ЗГХЭГ нь Д.Тэрбишдагва гэдэг хүнд нэг өөр ханддаг Н.Энхбаярт бас нэг өөр ханддаг юм бэ? Яагаад бид Монгол Улсаас хасагдчихсан хүмүүс болчихсон юм бэ?” хэмээн хоолой зангируулан, нулимс цийлэлзүүлэн байж сүүлийн асуултад хариуллаа. 

Бичлэгийг эндээс үзнэ үү. Н.Энхбаярыг өмөөрч уйлжээ

Ч.Гэрэл

 

 

 

 

 

 

 

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    уйлж байгааг нь хараад аягүй өрөвдчихлөө.өөгий дөө ...
    2016 оны 03 сарын 17
  • Зочин
    alban tushaal axixiin tuld iimerxuu adgiin shaaruudiig tuslaxaar tavisan ni deer,, daraa ni xereg boldog yum
    2016 оны 03 сарын 17
  • Жагсаалт
    Ногоо барилгын сайд хүүхэн чинь харин эр хүн юм бишүү, гэхдээ намын жагсаалтаар ИХд орж ирэх магадлал нь нэлээн өссөн байх
    2016 оны 03 сарын 16
  • Зочин
    ”Тумний нэг” гэдэг кинон дээр :Миний дуу гэрээ санаж байна уу? гэж асуугаад , санаж байна гэхээр нь ”тэгвэл УЙЛ УЙЛ гэж хэлээд дуугээ уйлуулдаг шиг УЙЛ УЙЛ бас дахин УЙЛ! Нулимсаа барагдтал УЙЛ! алиа салбадай минь ккккккк
    2016 оны 03 сарын 15
  • зочин
    Ёо ёо энэ хэдэн жужигчид ажилгуй болчих юм байна даа махн улсаа самраад ханахгуй урлагыг бас самараад хаячих юм байна даа оны шилдэг туслах эрэгтэй жужигчинээр энэ нехрийг нэр дэвшуулж байна дэмжих хун байнууу
    2016 оны 03 сарын 15
  • OOroo jihene hor hutgagch sh dee
    Chi bolio chnii yariad baigaag 10 jiliin huuhed ch hudalaa gedgiig medne, pazan mini
    2016 оны 03 сарын 15
  • Зочин
    Уг нь асгаруулах хэрэгтэй байсан юм даа ккк
    2016 оны 03 сарын 15
  • lucky
    tugsguliin uguulber . . . WOW !!!
    2016 оны 03 сарын 15
  • Зочин
    нулимс цийлэлзүүлээд байхдаа яахав дээ
    2016 оны 03 сарын 15