• Эхлэл
  • Хойд Солонгосын шүүх америк оюутанд 15 жилийн хорих ял оноолоо

Хойд Солонгосын шүүх америк оюутанд 15 жилийн хорих ял оноолоо

2016/03/17

БНАСАУ-ын Янгакто олон улсын зочид буудлын ажилчдад зориулсан бүс дэх улс төрийн зурагт хуудсыг хуулсан америк оюутанд 15 жилийн хорих ял оноожээ.

Хойд Солонгосын Засгийн газар энэ явдлыг Америкийн Засгийн газрын дэмжлэг, заалтаар болсон гэж үзэж байгаа аж. Америк оюутан Отто-Фридерик Уормбиер зурагт хуудсыг өөрөө хуулснаа хүлээн зөвшөөрсөн юм. Шүүх түүнийг дайсагнасан үйл ажиллагаа явуулсан гэж үзэн хорих ял оноолоо.

Хоёрдугаар сарын сүүлчээр олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан видео бичлэгт оюутан залуу амьдралдаа хамгийн том алдаа хийлээ гэдгээ ярьж байсан юм.

Гэвч Хойд Солонгос улс түүнийг жуулчин мэтээр өөрийгөө харагдуулж, БНАСАУ-ын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулахаар тус улсад ирсэн гэж үзсэн байна. Энэ нь Хойд Солонгос АНУ-ын иргэнийг хорьж саатуулсан эхний тохиолдол биш. Хамгийн том дуулианы нэг болсон тохиолдол 2009 онд гарч байв. БНАСАУ Америкийн хоёр сэтгүүлчийг Хятадын хил дээр Хойд Солонгосын дүрвэгчдийн тухай киноны зургаа авч байхад нь баривчилсан байдаг. Тэдний зураг авалт Пхеньяны эсрэг агуулгатай байсан нь БНАСАУ-ын шүүх сэтгүүлч нарыг 12 жилээр хөдөлмөрийн лагерьт цөлөхөд нөлөөлсөн билээ. АНУ тэр жилдээ хэлэлцээрийн замаар телевизийн сэтгүүлч нарыг чөлөөлж чадсан юм.

Эх сурвалж-newsmongolia.mn


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    хойдуудад хэдэн поп корн шидээд л авчина даа
    2016 оны 03 сарын 22