• Эхлэл
  • Г.Шийлэгдамбыг ёс зүйн алдаа гаргасан гэж үзжээ

Г.Шийлэгдамбыг ёс зүйн алдаа гаргасан гэж үзжээ

2016/03/21

МАХН-аас өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд өнгөрсөн долоо хоногт хуралдсан намын гүйцэтгэх товчооны хурлаас гаргасан шийдвэрүүдийнхээ талаар танилцууллаа. 

Мөн МАХН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар “МАХН-ын дарга Н.Энхбаяр руу чиглүүлсэн улс төрийн захиалгат, зохиомол, увиагүй, гүжирдлэгэ гүтгэлэг тасралтгүй явагдаж байна. Үүнтэй холбоотойгоор бид мэдэгдэл гаргасан” гээд мэдэгдлийг танилцууллаа.

МАХН-ыг тойрсон дуулиант асуудлуудын талаар хариулт өглөө. Тухайлбал МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба өмнө нь намын албан тушаалаасаа татгалзах өргөдөл өгснийг авч хэлэлцээд, албан тушаалаас нь чөлөөлөхөөр болжээ.

Тус намынхны тайлбарласнаах бол Г.Шийлэгдамба өргөдөлдөө ажлаас чөлөөлөгдсөнийхөө дараа шударгаар шалгуулах хүсэлтээ илэрхийлсэн. Тиймээс МАХН-ын гүйцэтгэх товчоо түүний өргөдлийг намын бага чуулгандаа оруулж, ёс зүйн алдаа гаргасан гэж үзэн, хариуцлага тооцож, намын Ерөнхий нарийн бичгийн дарга, гүйцэтгэх товчооны гишүүнээс чөлөөлсөн” хэмээв.

Үүнээс гадна хяналт, ёс зүйн хороо тун удахгүй УИХ-ын дэд дарга Л.Цог, Булган аймгийн мянгатын дарга, Худалдан авах ажиллагааны дэд дарга Дашдондогийн асуудлыг ч хэлэлцэх аж.  УИХ-ын гишүүн Л.Цог өргөдөл гарган, “Шударга ёс” эвслийн бүлгээс гарч байгаагаа мэдэгдсэн.  

УИХ-ын гишүүн Л.Цог "Шударга ёс" эвслийн бүлгийг төлөөлөн, УИХ-ын дэд даргаар ажиллаж байгаа бөгөөд бүлгээс гарах өргөдлөө өгсөн тул цаашид УИХ-ын дэд даргаар ажиллах эрх зүйн үндэсгүй болсон гэж МАХН-ынхан мэдэгдэв. Одоогоор УИХ-ын дэд дарга хэн болох нь тодорхойгүй байгаа аж.

 

 

 

 

 

 

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна