• Эхлэл
  • УИХ-д дүн тавихаар цугларчээ

УИХ-д дүн тавихаар цугларчээ

2016/03/22

УИХ-д дүн тавих сонсогчдын нэгдсэн цуглаан өнөөдөр Тусгаар тогтнолын талбайд боллоо. Тодруулбал: Иргэний хөдөлгөөний 10 байгууллага нэгдэн “Эвлэн мандах хүч”-ийг байгуулсан ба хөдөлгөөний зүгээс өнөөдөр УИХ-ын үйл ажиллагаанд дүн тавих иргэдийн цуглааныг зохион байгуулж байна.

Энэ үеэр санал авах хоёр хайрцгийг байрлуулж иргэд УИХ-ын үйл ажиллагааг сайн муу хэмээн дүгнэж сайн бол зүүн талын хайрцагт цагаан цаас, харин муу гэж дүгнэж байгаа бол баруун талын хайрцагт хар цаасыг хийж байгаа юм. Мөн сонгуулийн санал авах хар хайрцагыг ашиглах нь буруу хэмээн үзэж иргэдээс санал авч байлаа.

Мөн сонгуулийн өмнө УИХ хэрхэн ажилласан бэ? гэдгийг иргэдээр дүгнүүлж, олонд танилцуулна хэмээн “Эвлэн мандах хүч” хөдөлгөөнийхөн хэлэв.  

“Эвлэн мандах хүч” хөдөлгөөнд “Гал үндэстэн холбоо”, “Шинэ аравт”, “Аравтын төлөө” сонин, “Босоо хөх Монгол”, “Бие даагч иргэдийн холбоо”, “Нүүдэлчин түмний холбоо”, “Монгол тэнгэр үнэн”, “Монгол язгуур ухаан эрдмийн хүрээлэн”, “Монгол тулгатан”, “Ноён уулаа аваръя” зэрэг иргэний нийгмийнхэн нэгджээ. “Эвлэн мандах хүч”-ний тэргүүнээр Ц.Мөнхбаярыг томилсон байна.

Түүнчлэн тэд энэ үйл ажиллагаанд УИХ-ын дарга З.Энхболдыг оролцуулахаар урилга явуулсан ч УИХ-ын дарга 28-23-ны өдрүүдэд Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан аймгуудад ажиллаж байгаа учраас ирээгүй байна.

Ингээд “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр сэтгүүлчдийн сонирхосон асуултад хариуллаа.

- Хэлсээр хоригдсон хугацаагаа мөнгөөр тооцож авах асуудал юу болсон бэ?

- Суллагдсаны дараа нэг шүүх хурал болсон. Тэр бол нэр төрөө сэргээлгэх шүүх хурал болж шүүхээр нэр төр сэргээгдсэн. Мөн гүжтгэж байсан хүн буруугаа хүлээж уучлалт гуйсан. Үүнийг шүүхээр баталгаажуулсан байгаа.  

- Цаашдаа үүнээс өөр ямар ажиллагаа хийх гэж байна вэ?

- Өнөөдрийн ажиллагаатай харилцан уялдаатай дахиад таван чиглэл байгаа. Энэ ажиллагаа нь хуулийнхаа хүрээнд болоод оройхон доо өндөрлөнө. Сонгогчид УИХ Монгол Улсын хувь заяанд ямар хэрэгтэй бодлогуудыг гаргасан, эсхүл ямар хор уршигтай хуулийг гаргасан бэ? гэдэг нь тодорхой болоод бид түүн дээр дүгнэлтээ гаргана.

Мөн энэ цуглааны нээлтийн эхлэлд бөө мөргөлийн үйл үзүүлж, иргэд түүнийг ихээхэн сонирхож байлаа. Мөн цуглааны үеэр гаргасан дүнг УИХ-ын даргад өргөн барьж хариу ирсэний дараа, дараагийнхаа ажиллагааг явуулах аж.

Ч.Гэрэл

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна