• Эхлэл
  • Т.Хасбаатар: Улс төрийн тэмцэлд шилжинэ

Т.Хасбаатар: Улс төрийн тэмцэлд шилжинэ

2016/03/23

Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

Тэрээр хэвлэлийн хурлынхаа үеэр Ардчилсан намын дарга З.Энхболдыг УИХ-ын дарга болон Ардчилсан намын даргын албан тушаалаас сайн дураар огцрохыг шаардсан юм.

Ардчилсан намын гишүүн Т.Хасбаатар энэ талаар “З.Эхнболд намын дарга болсноос хойш нам доторх зөрчил, тэмцэл гаарч, нам оршин тогтноход хэцүү болсон.

Мөн тэрээр саяхан хөдөө орон нутгаар явж байхдаа цагдаагийн алба хаагчдыг үл бүтэх этгээдүүд хэмээн нэрлэсэн. Энэ нь төрийн алба хаагчдын нэр хүндийг сэвтээж, цаашид ноцтой байдлыг үүсгэж болзошгүй байна. Түүнчлэн З.Энхболд нь ардчилсан намын дүрмийн 6.8 дахь зүйл заалтын дагуу эрх зүйн чадамжгүй байгаа. Тийм учраас ирэх дөрөвдүгээр сарын 5-ны дотор сайн дураараа огцорхыг шаардаж байна. Эс тэгвээс улс төрийн тэмцэлд шилжих болно” хэмээлээ.

Энэ үеэр Ардчилсан намын гишүүн Т.Хасбаатар сэтгүүлчдийн сонирхосон асуултад хариуллаа.

- Өмнө нь гараад буй асуудлын талаар байр сууриа илэрхийлж байгаагүй байж одоо яагаад сонгуулийн үеэр ийн асуудлаа хөндөх болсон бэ?

- Бид өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд улс төрийн намуудын удирдлагуудтай холбоотой хууль дүрэм зөрчиж байгаа явдалтай тэмцэж ирсэн. Энэ удаагийн УИХ-ын даргын Өвөрхангай болон Баянхонгорт ажиллах үеэр хийсэн мэдэгдэл ноцтой үр дагавар дагуулах болзошгүй байгаа учраас мэдэгдэл хийж байна.

- Намын дотоод үйл ажиллагаанд ямар зөрчил байна вэ?

- Улс төрийн намууд ялангуяа АН бол сүүлий үед үндсэн дүрмийнхээ дагуу намын их хурлыг хуралдуулахаа больсон. Намын их хурлаар даргаа сонгодог хэлбэрийг орхигдуулсан. Намын дотоод ардчилал хөгжихгүй, зөвхөн үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдийг олон жилээр хуц ухна тавьсан мэт байлгаж байгаа үйл явдал бол намын дотоод ардчилалыг булингартуулж байгаа хэрэг.

- Ноцтой үр дагавар гэхээр юу байх вэ? Дараагийн арга хэмжээ ...

- Хуулийн байгууллагуудын үүргээ гүйцэтгэж яваа төрийн албан хаагчдыг янз бүрийн хэл амаар доромжилсон мэдэгдэл байгаа. Үүнийг интернэтээс харах боломжтой. Дараагийн арга хэмжээ бол улс төрийн үе шаттай тэмцэлийг хэрэгжүүлнэ.

Ч.Гэрэл

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна