МАХН-ын дарга Н.Энхбаяр дахин баривчлах гэж байна гэсэн мэдээлэл өчигдөр буюу гуравдугаар сарын 22-ны өдөр тархсан.
Тэрээр Төрийн ордонд Шадар сайд Ц.Оюунбаатарын өрөөнд өмгөөлөгчийн хамт байсан бөгөөд Н.Энхбаярыг баривчлах гэж байгаа талаар шуугиан дэгдсэний дараа Төрийн ордоны гадаа гишүүд дэмжигчдэд нь цугласан байлаа.
Ийн өдөржингөө Н.Энхбаярыг дахин баривчлах гэж байна гэсэн шуугиан дэгдсэний эцэст АТГ-аас мөрдөн байцаах ажиллагаанд оролцож, мэдүүлгээ өгөхийг сануулсан албан бичиг хүргүүлсэн байна.
Иргэн Н.Энхбаярт таван удаа зарлан дуудах хуудас хүргүүлсэн ч ирж мэдүүлгээ өгөөгүй байгаа талаар өмнө нь мэдээлсэн.
Мөн өчигдөр ийн үйл явдал болсоны дараагаар МАХН-ын гишүүн, Шадар сайд Ц.Оюунбаатар "Миний өрөөнд үл мэдэгдэх хүмүүс дайрж орох гэлээ" гэж мэдэгдсэн. Харин АТГ-аас бичиг өгөх гэсэн гэж тайлбарласан Авлигатай тэмцэх газар Төрийн ордон дотор хуулийн ажиллагаа явуулсанд харамсч байна гэж Шадар сайд Ц.Оюунбаатар мэдэгдсэн.
Тэгвэл өнөөдөр Шадар сайд Авлигатай Тэмцэх Газарт дээрх асуудалтай холбоотойгоор шаардлага хүргүүлээд байна.
Сэтгэгдэл байхгүй байна