• Эхлэл
  • Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж байна

Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж байна

2016/03/23

“Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө хувьдаа завшиж шамшигдуулсан гэх хэрэгт сэжиглэгдэж буй гэх Л.Гансүх, "Эж Эл Эс Би Ди” компанийн захирал Н.Даваахүү, тус компанийн нягтлан бодогч Б.Мөнгөнтуяа нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хурал дээд Шүүхэд эхэлсэн талаар бид мэдээлсэн.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөх асан Л.Гансүх шүүх хуралд оролцох хүсэлттийг хүлээн аваагүй талаар мөн мэдээлсэн. Харин Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг шүүх хуралд өөрийн хүсэлтээр оролцож байгаа юм.

Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгчдийн өмгөөлөгчдийн ирүүлсэн гомдолтой танилцаад хэргийг зөвлөхөөр завсарлага аваад байна.

Хэргийг Улсын дээд Шүүхийн Танхимын тэргүүн Т.Уранцэцэг, шүүгч Б.Бат-Эрдэнэ, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт нар шүүж байгаа бөгөөд шүүх хуралд өмгөөлөгч Ц.Баасандорж нарын гурван өмгөөлөгч мөн яллагдагч Б.Мөнгөнтуяа, Н.Даваахүү нар ирсэн байна.

Л.Гансүхэд 3,6 тэрбум төгрөг завшсан гэх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхээс 4.6 жилийн хорих ял оноосон билээ.  Харин Н.Даваахүүгийн мэргэжлийн ажил хийх эрхийг хоёр жилээр хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэн буюу 19 сая 200 мянган төгрөгөөр торгох, Б.Мөнгөнтуяад мэргэжлийн ажил хийх эрхийг хоёр жилээр хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэн буюу 19 сая 200 мянгөн төгрөгөөр торгох ял оногдуулсан. Анхан шатны шүүхээс ял шийтгүүлсэн дээрх гурван иргэнээс нийт 2 тэрбум 539 сая 730 мянга 860 төгрөгийг хувь тэнцүлэн гаргуулж, “Багануур” ТӨХК-д олгох шийдвэрийг шүүх гаргасан.

Шүүгдэгчдийн өмгөөлөгч нар хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлт гаргасан бөгөөд үндэслэлүүдээ илэрхийлсэн гомдлыг одоо шүүх бүрэлдэхүүн хэлэлцэж байна. Одоо байгаа мэдээллээр өнөөдөртөө багтаан Дээд шүүх шийдвэрээ гаргах бололтой.  

А.Туяа

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна