Ээлжит бус чуулган зарлачихаад ирц бүрдэхгүй хэдэн өдөр дамнан хэрүүл маргаан дэгдэж, хугас өдөр хуралдаад тарцгаасан УИХ-ын гишүүдийн зарим нь сонгогдсон тойргийнхоо “бараа”-г харж амжаагүй шахам байхад дараагийн ээлжит бус чуулганыг зарлах тухай дуулиан гарч эхэлсэн. Үүнд УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж намын жагсаалтын зарим мандатыг хасч, нийслэл хотын тойргуудын мандат дээр нэмэх хуулийн төсөл санаачлангууд энэхүү тойргийн “зодоон”-ыг яаралтай хэлэлцэхийн тулд ээлжит бус чуулган зарлана гэгдэж байсан билээ. Тэгвэл энэ гуравдугаар сарын 29-нд ээлжит бус чуулган зарлан хуралдуулах захирамжийг УИХ-ын дарга гаргажээ. Албан мэдээлэлд, ээлжит бус чуулганаар дараарь асуудлуудыг хэлэлцэнэ гэж мэдээлжээ.
Үүнд:
1/Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл;
2/Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
3/Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл;
4/Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийн тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
5/Үндсэн хуулийн цэцийн 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцэх аж. Намрын чуулган өндөрлөсний дараахан олон нийтийн анхаарлыг өөр зүгт хандуулан цөмийн асуудлууд, зарим нэг конвенцид нэгтгэх төслийг сэм хэлэлцэж гэсэн мэдээлэл гарч байсан. Тэгвэл дээр дурдсан асуудлуудыг ээлжит бус чуулганаар баталгаажуулах бололтой. Мөн яаран зарласан ээлжит бус чуулганы гол асуудал болоод байсан Үндсэн хуулийн цэцийн даргыг огцруулах эсэх тухай асуудлын талаарх Цэцийн дүгнэлтийг хэлэлцэх бололтой.
Түүнээс гадна нийслэлийн тойргийн мандатыг өөрчлөх эсэхийг ч ээлжит бус чуулганаар хэлэлцэж магадгүй гэсэн таамаг дэвшүүлж болохоор байна.
Ээлжит бус чуулганыг гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 1-нд хуралдуулна гэжээ. Харин ээлжит буюу энэ парламентын отгон хаврын чуулганы хуралдаан дөрөвдүгээр сарын 5-нд эхлэх юм.
А.Ану
Англи эхийг энд дарж уншина уу
For English version please visit here
Сэтгэгдэл байхгүй байна