• Эхлэл
  • Салаалж гэмтсэн үсийг хэрхэн арчилах вэ?

Салаалж гэмтсэн үсийг хэрхэн арчилах вэ?

2016/03/27

Сүүлийн үед охид бүсгүйчүүд маань гэрийн нөхцөлд арьс болон үсээ хямд үнээр сайхан болгох болсон. Энэ нь гэрийн нөхцөлд арьс, үсээ арчилах явдал юм.

Мөн хоорондоо ч мэдээлэл солилцож цэвэрхэн арьс. Эрүүл үсээрээ гоёох болжээ. Тэгвэл бүсгүйчүүддээ гэрийн нөхцөлд гар доорх материалаар үсээ сайхан болгох аргыг та бүхэндээ хүргэе.

Энэ мэдээлэл илүүдэхгүй гэдгийг бүсгүйчүүд маань туршиж үзээд мэдэх болно. Хөвсгөр үстэй бүсгүйчүүд үсээ хэрхэн сайхан харагдуулахаа тэр болгон мэддэггүй учир байнга үсний индүү хэрэглэдэгээс болж үс хугарах, хуурайших, салаалах гэх мэт асуудалд үүсдэг байна.

Тэгвэл үүнийг шийдэх арга ч бас байдаг байна. Юу вэ гэхээр, үсээ эрүүл болоод байгалаар нь байлгаж харин хөвсгөрийг нь загварлаг засалтаар сайхан харагдуулах төдийд л асуудал шийдэгдэнэ. Ингээд үсээ арчилах аргыг танилцуулъя.

1. Таны үс салаалж, өнгөө алдаад байвал пивоор үсээ угаахыг зөвлөж байна. 

- 250 грамм пиво дээр нэг халбага зөгийн бал болон бага зэргийг сүү хийгээд сайтар хутгаарай.
- Пиво таны угарсан үс болон салааг тань эмчилж, ганцхан угаалтаар эрүүлжүүлэх болно.
- Бага зэргийн сүү болон зөгийн бал хийсэн пивоор үсээ угаа.
-Үсээ 4-5 минутын турш угаасныхаа дараа тусгай зориулалтын торон малгай өмсөх шаардлагатай.
- 30 минутын дараа малгайгаа авч, үсээ бүлээн усаар угаах хэрэгтэй. Угаасны дараа таны үс гайхалтай зөөлөрч, эрүүлжсэн байх болно.

2. Өндөг : Танд нэг ширхэг өндөг байхад хангалттай.

- Өндгөө саванд хийгээд сайтар хутгана.
- Дараа нь өндгөө үсэндээ жигд түрх.
- 20 минут амраана 
- Хүйтэн усаар үсээ угаана

Үсээ угаасныхаа дараа салаалж, гэмтсэн үснийхээ үзүүрт бага зэргийн ангижруулагч түрхээд, 10 минутын дараа бүлээн усаар үсээ угаагаарай. Энэхүү аргыг долоон хоног хэрэглэснээр таны үс эрүүлжиж, өнгөлөг болох болно.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна