• Эхлэл
  • Г.Одбаяр мөнгөн медаль хүртжээ

Г.Одбаяр мөнгөн медаль хүртжээ

2016/03/27

Өчигдөр буюу гуравдугаар сарын 26-нд Гүржийн Тбилисийн Гранпри тэмцээний эрэгтэйчүүдийн -73кг-д Г.Одбаяр мөнгөн медаль хүртэж Монголчуудыг баярлууллаа.

Алтан медалийн төлөө "Мастерс"-ын мөнгөн медальт, 2015 оны Чингис хаан Гранпри тэмцээний аварга Гүржийн Нугзари Таталашвилитэй барилджээ.

Барилдааны эхнээс илүүрхэж барилдаж хоёр торгуулиар хожиж яваад сүүлийн минутад цэвэр ялагдлаа.

Г.Одбаярт ялагдсан Гүржийн Придон Гигани, олимпийн аварга Лаша Шавдатуашвили нар хүрэл медалийн болзол хангажээ.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна