• Эхлэл
  • “Жудагт Монгол” холбоо цуглаан хийнэ

“Жудагт Монгол” холбоо цуглаан хийнэ

2016/03/28

“Жудагт Монгол” холбооноос санаачлан “Эв нэгдлийн төлөө цуглаан”-ыг гуравдугаар сарын 30-ны өдөр 11:30 минутад Ялалтын талбайд зохион байгуулах болсон талаараа “Зууны мэдээ” үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийлээ.

Энэхүү цуглаанаар

-Тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлын төлөө, “Монгол эх орондоо сайн сайхан амьдарцгаая” гэдэг уриан доор шударга, ёс зүйтэй, ард түмнийхээ үгийг сонсдог төрийн төлөө нэгдэцгээе гэсэн гурван асуудлыг хөндөх аж.

Цуглаанд Монголын залуучуудын холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоод, Монголын Эмэгтэйчүүдийн холбоо, Монголын Ахмадын холбоо болон бусад төрийн бус байгууллага, хөдөлгөөн, зарим нам оролцохоор саналаа ирүүлсэн байна.

Цуглааны дараа Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газарт хандаж 2016 онд сонгуулийг шударгаар явуулах, Сонгуулийн хуулийг өөрчлөх ялангуяа 28 хүнийг намын жагсаалтаар гаргаж байгааг болиулах, хар машинаар санал тоолохыг зогсоох зэргийг шаардсан бичиг хүргүүлнэ гэж “Жудагт Монгол” холбооны ерөнхийлөгч Ш.Гомбожав хэллээ.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна