УИХ-ын ээлжит бус чуулганыг өнөөдөр нээн, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын хилээр оруулахыг хориглох тухай хуулийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Гэвч ирц 17.1 хувьтай байгаа учир ээлжит бус чуулганыг нээх боломжгүй аж.
Ирцийн мэдээг УИХ-ын дарга З.Энхболд фейж хуудсаараа дамжуулж, УИХ-ын гишүүдийг танхимд ирэхийг сануулжээ.
УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж цөмийн болон цацраг идэвхит хог хаягдлыг Монгол Улс руу импортлохыг хориглох тухай хуулийн төслийг Засгийн газрыг өргөн мэдүүлэх ёстой гэсэн чиглэл өгч, үүний дараа ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахаа мэдэгдсэн.
Уг ээлжит бус чуулганыг зарлахад УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийг орж ирж суухгүй бол Монголд цөмийн хог хаягдал булшлахыг сөрөг хүчин дэмжиж байна гэж үзнэ хэмээн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар хэлжээ.
Сэтгэгдэл байхгүй байна