“Рио-де-Жанейро 2016” олимпийн наадмын боксын төрлөөр оролцох тамирчдыг сонгон шалгаруулах Ази, Номхон далайн орнуудын тэмцээн БНХАУ-ын Цяньань хотноо гуравдугаар сарын 25-наас дөрөвдүгээр сарын 2 хүртэл болно. Тэмцээний жин бүрийн эхний хоёр байрт орсон боксчид олимпийн наадамд оролцох эрхээ авах юм.
Монголын эрэгтэй есөн боксчин олимпийн эрхийн төлөө өрсөлдөж байгаагаас 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, 54 кг-дБ.Чинзориг, 60 кг-д Д.Отгондалай, 69 кг-д Б.Түвшинбат, 75 кг-д Н.Шинэбаяр нар хүрэл медалийн болзол хангажээ.
Тэд маргааш финалд үлдэх эрхийн төлөөх шийдвэрлэх тулааныг хийх юм. Харин эрэгтэй 52 кг-д Х.Энх-Амар, 56 кг-д Э.Цэндбаатар, 81 кг-д С.Эрдэнэбаяр нар өчигдөр шийдвэрлэх тулаанд ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлсэн байна.
Ийнхүү олимпийн эрхийн шийдвэрлэх тэмцээнд манай эрэгтэй есөн боксчин урд хөршийг зорьсноос Г.Ган-Эрдэнэ, Б.Чинзориг, Д.Отгондалай, Б.Түвшинбат, Н.Шинэбаяр нар медалийн болзол хангаад байна. Ингээд маргааш олимпийн эрхийн төлөөх шийдвэрлэх тулаан болох юм. Тэмцээний хуваарь;
III.31 - 14.00 цаг.
49 кг: Г.Ган-Эрдэнэ - Х.Дусматов (Узбекистан)
64 кг: Б.Чинзориг - Е.Сакенов (Киргизистан)
75 кг: Н.Шинэбаяр - З.Алимханули (Kазахстан)
18.00 цаг:
60 кг: Д.Отгондалай - Д.Наримацү (Япон)
69 кг: Б.Түвшинбат - С.Ардее (Тайланд)
Сэтгэгдэл байхгүй байна