Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
"Монголын Эдийн Засгийн Форум 2016" Төрийн ордонд нээлтээ хийлээ. Чуулганд төр засаг, хувийн хэвшил, судлаач, иргэний нийгмийн байгууллагууд, хэвлэл мэдээллийнхэн нийлсэн 1,500 орчим хүн оролцож байна. Дээрх форум нь энэ удаа сургамж, сорилт, шийдэл гэсэн сэдвийн дор явагдаж байгаа ба чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үг хэллээ.
Тэрээр "Монголд эдийн засгийн бус сэтгэлгээний угшилтай хүндрэл үүсээд байна. Дан ганц байгалийн баялаг улсыг баяжуулдаггүй гэдгийг бид ухаарлаа. Барж хэрэглэх бус, базааж хэрэглэх туршлагатай боллоо. Үндэсний үйлдвэрлэгчдээ мөлжигч, шулагч гээд байхаар хэн Монголд юм үйлдвэрлэх вэ? Монголын дотроос нь нураагч хүчин чадалтай бид тэмцэх хэрэгтэй. Нэг хүний нураасныг нэг Засгийн газар ч эргүүлж засч чадахгүй байна. Үндэсний хэмжээнд хариуцлага хүлээх чадвартай намууд хамтарч байж энэ хямралаас гарч чадна.
Хөрөнгө босгож чадвал бүтээн босгож чаддаг гэдгийг өнгөрсөн дөрвөн жил харууллаа. 2012-2014 онд бид 700 км зам тавилаа. Эрчим хүчний хүчин чадлыг 323мВт-аар нэмлээ. Эдийн засаг хямарч байгаа ч сайн, муу бүх мэдээлэл ил тод болсон. Монгол Улс 21 тэрбум ам.долларын өртэй болж, дэлхийд өрийн хэмжээгээр тэргүүлж эхэллээ гэдэг мэдээг та сонссон байх. Засаг төр ч тэр, айл гэр ч адилхан зээл авч л байдаг шүү дээ. Монголчууд ганцаараа хөгжиж чадна гэсээр гадаадын хөрөнгө оруулагчдыг бид хөөж гаргасан. Хэрвээ бид Оюутолгойг явуулсан бол одоогийнхоосоо хоёр дахин дээр байх байлаа. Нүүрсний үнэ хаданд гарч байсан 2012 онд Таван толгойгоо хөдөлгөчихсөн бол өнөөдөр нүүрсний экспорт арай өөр байх байлаа. Бид өөрсдөөсөө болж хямарсан. Тиймээс “Харилцан бие биенээ нураах чөтгөрийн тойргоос гарахыг уриалж байна" гэв.
Ингээд "Монголын Эдийн Засгийн Форум 2016" хөтөлбөрийг танилцуулъя.
Англи эхийг энд дарж уншина уу.
For English version please click here
Сэтгэгдэл байхгүй байна