• Эхлэл
  • “Дөрвөн өнгө” шоу тоглолт болно

“Дөрвөн өнгө” шоу тоглолт болно

2016/03/30

Олон улсын бүжгийн өдрийг тохиолдуулан УДБЭТ-т 2016 оны дөрөвдүгээр сарын 2, 3-нд “ДӨРВӨН ӨНГӨ” цоо шинэ балетын шоу тоглолт болох гэж байна.

Уг тоглолт нь дөрвөн балетмейстер, дөрвөн улирал, дөрвөн өөр өнгө аяс, утга агуулга бүхий бүжиг дэглэн найруулж өөр өөрийн онцлогийг үзэгчдэд харуулахыг зорьжээ.

Тоглолтод УДБЭТ-ын балетын гоцлол жүжигчин, СТА Г.Батчимэг хөгжмийн зохиолч Эдвард Григийн “Өглөө”-г сонгон авч хэн бүхний мэддэг, таашаан сонсдог гайхамшигт танил аялгууг жинхэнэ сонгодог “классик” балетын хөдөлгөөнөөр дамжуулж үзэгчдэд өвлийн улирлыг харуулах аж.

УДБЭТ-ын ерөнхий балетмейстер, СТА Б.Жаргал хаврын улирлыг Антонио Вивалдигийн алдарт “Дөрвөн улирал” сонатаар үзүүлэхээр сонгон авч нэрт хөгжмийн зохиолчийн байгалийг мэдэрсэн мэдрэмжээ хөгжмөөр илэрхийлсэн алдарт бүтээлийн аялгууг хүний сэтгэл дэх хаврын тухай неоклассик бүжгийн өгүүлэмжтэй хослуулан харуулах гэж байна.

Харин зуны дэлгэр улирлыг УДБЭТ-ын балетын гоцлол жүжигчин, СТА Э.Эрдэнэжаргал Николас Жаар хэмээх шинэ залуу хөгжмийн зохиолчийн бүтээлээр бүжгийн нэг төрлийн урсгалд баригдалгүй, модерн болон контенпорари урсгалыг өөр бусад төрлүүдтэй холбон уран сэтгэмжээ үзэгчидтэй хуваалцах юм байна.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна