• Эхлэл
  • Ц.Мөнхбаярыг 25000 төгрөгөөр торгожээ

Ц.Мөнхбаярыг 25000 төгрөгөөр торгожээ

2016/03/30

УИХ-ын ээлжит бус чуулганаар цөмийн хог хаягдалтай холбоотой зарим асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэхээр товлоод буй.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсад цөмийн хаягдал хаяхыг эсэргүүцэн жагсаж байсан иргэд өчигдөр буюу гуравдугаар сарын 29-ны өглөө Төрийн ордны баруун хаалган дээр ураны шар нунтагтай төстэй бодис цацсан тухай өмнө нь мэдээлсэн.

Түүний улмаас Төрийн ордны баруун талын замыг хааж, онцгой байдлынхан газар дээр нь шуурхай ажиллаж багажаар хэмжилт хийхэд ямар нэгэн бодис илрээгүй  байна.

Тиймээс Онцгой байдлын алба хаагчид тус бодисыг соруулж авч, тухайн газрыг ариутгасан аж. Ийн дээрх жагсаалыг зохион байгуулж, шар нунтагтай төстэй бодис цацсан иргэд ямар ч зөвшөөрөлгүй байсан учир жагсаалыг зохион байгуулсан Онги голын хөдөлгөөний тэргүүн асан, Гал үндэстэн холбооны тэргүүн Төрийн ордны гадаа галт зэвсэг хэрэглэсэн хэргээр хоригдож суллагдсан Ц.Мөнхбаярыг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд заасны дагуу 25000 төгрөгөөр торгожээ.

 

 

 

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна