Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Өнөөдөр Төрийн ордонд Монголын эдийн засгийн форум эхлээд байна. Монголын эдийн засгийн форум төрийн бус байгууллагаас зохион байгуулж буй уг арга хэмжээ долоо дахь жилдээ болж байгаа эдийн засгийн чиглэлийн томоохон чуулган хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн том форум юм.
Форумыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үг хэллээ. Харин маргааш Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж форумд оролцож үг хэлнэ.
Монголын Эдийн засгийн Форумын Нэгдсэн хуралдаанд Олон улсын санхүүгийн корпорацийн Зүүн Азийн бүсийн захирал Вивек Патхак илтгэл тавьсан бөгөөд тэрээр уул уурхайн бараа бүтээгдэхүүнээс бүрэн хамааралтай байдаг эдийн засгаа өөрчлөх буюу бусад салбаруудыг хөгжүүлэхэд Засгийн газрын зүгээс анхаарал тавих ёстой гэсэн төдийгүй Монголын ойрын ирээдүйг маш эергээр харж байгаа гэдгээ илэрхийлсэн юм.
Зэсийн үнийн уналт, Хятадын эдийн засгийн саарал зэрэг нь Монгол улсад ихээхэн нөлөөлж буй хэдий ч Оюу Толгойн II шатны хөрөнгө оруулалт энэ оны 2-р хагаст шийдэгдэснээр ажил эрхлэлт нэмэгдэхийн хирээр гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх нөхцөл бүрдэнэ гэсэн байна. Мөн одоогийн бага байгаа инфляцийн түвшин хөрөнгө оруулалтын таатай орчинд ихээхэн нөлөөлж байна гэв.
2016 он Монгол улсын хувьд ямархуу байдалтай байгаа талаар Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, 95 хувь уул уурхайгаас хараат байдаг улсын хувьд өнөөдөр байгаа 2 хувийн инфляци бол маш их амжилт гээд Азийн орнууд дундаас Монгол улс хамгийн бага инфляцитай байна гэдгийг онцгойлон хэлсэн юм. МУИС-ын багш, эдийн засагч Ч.Хашчулуун үүнтэй холбогдуулан барилгын салбарын бодлогыг тогтвортой байлгах ёстой гээд өнөөдөр цаг алдалгүйгээр Олон Улсын Валютын сантай хамтран Stand-By хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зөв зүйтэй гарц гэж саналаа илэрхийлэв.
Хуралдаанд оролцогсод дэлхийн эдийн засгийн өнөөгийн байдал, эрдсийн үнийн уналт нь Монголд томоохон сануулга өгч байгааг онцгойлж байв.
Өнөөдрийн хуралдаан үдээс хойш салбар хуралдаануудаар үргэлжлэх бөгөөд уул уурхайн салбар, төр, эрхзүйн систем зэрэг олон сэдвүүдээр хэлэлцүүлэг зохиох юм.
Англи эхийг энд дарж уншина уу.
For English version please click here
Холбоотой мэдээллийг дор дарж уншина уу.
Ч.Сайханбилэг:Бид өөрсдөөсөө болж хямарсан
Сэтгэгдэл байхгүй байна