• Эхлэл
  • Цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг хилээр нэвтрүүлэхгүй

Цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг хилээр нэвтрүүлэхгүй

2016/03/30

Засгийн газрын өчигдрийн ээлжит бус хуралдаанаар Ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын хилээр оруулахыг хориглох тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжсэн.

Дээрх хуулийн төслийг УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд заасны дагуу нэн яаралтай хэлэлцүүлэхээр Уул уурхайн сайд Р.Жигжид УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьжээ.

Хуулийн төсөлд ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын хилээр оруулахыг хориглох тухай хуулийн нэгдүгээр зүйлд Ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хадгалах, түр байршуулах, булшлах зорилгоор импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагаа явуулахыг хориглохоор тусгасан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын хилээр оруулахыг бүр мөсөн хориглох эрх зүйн үндэс бүрдэх аж. 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна