• Эхлэл
  • Ноён Бондгор УИХ-д нэр дэвшихгүй гэв

Ноён Бондгор УИХ-д нэр дэвшихгүй гэв

2016/03/30

УИХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдөнө гэж зарласан дуучин Нара-гийн араас дуучин Бондгор бас нэр дэвшинэ гэсэн дуулиан эрчээ авав. Тэр тусмаа Нара-гийн нэр дэвшинэ гэж буй Баянгол дүүрэгт нэрээ дэвшүүлнэ хэмээсэн нь бүр сонирхолтой сэдэв байлаа.  Тиймээс Баянголын үхлийн тойрог, циркийн дэвжээ гэж хүртэл нэрлээд амжив. Уг нь бол өмнө нь Эрдэнэ Засаг Вангийн хошуу гэдэг нэртэй болчихоод байсан Баянгол дүүрэгт ийн дуучин Ноён Бондгор нэр дэвшинэ гэх ахул түүний “номын багш” гэгддэг дуучин Жавхлан “уяач”-аар тодорч С.Эрдэнийн эсрэг зогсоно гээд л ноён Бондгорын нэр дэвшилтийн үлгэр үргэлжилж байв даа.

Харин үүнийг “ноён Бондгор” өөрийн цахим хуудсандаа үгүйсгэжээ. Тэрээр цахим хуудастаа “Намайг дэвшүүлээд байгаа хүмүүстээ баярлалаа. Ерөөлтэй ч юм шиг. Гэхдээ би урлагийн хүн, урлагтаа л байна гэдгээ хэлье. С.Эрдэнэ гэдэг хүнтэй их холбож. Би угаасаа Баянголын иргэн, насаараа байлаа. Яаж луйвар, булхай, муу муухай юм яаж явааг нүдээрээ харж өслөө. Дуугарна, дайрна, тэмцэнэ. Гэхдээ Баянголоос нэр дэвшиж биш, урлаг уран сайхнаараа тэмцэж, үзэл бодлоо илэрхийлнэ. Олон сайт, сонин, сэтгүүл, тв-гээс ярилаа. Аймаар юм аа. Энэ бохир шоундаа намайг битгий хутгаач дээ. Би урлагийн уран бүтээлч хүн. Би тав дахь өдөр мэдэгдэл хийж тавих болно. Баярлалаа” гэжээ.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна