• Эхлэл
  • Сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 18 хоногийн өмнө эхлүүлнэ

Сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 18 хоногийн өмнө эхлүүлнэ

2016/03/31

Сонгуулийн байгууллагад ажиллах ажилтнуудын сургалт эхлээд байна.

Үүнээс гадна  2015 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар батлагдсан Монгол Улсын Сонгуулийн тухай шинэ хууль Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, түүнчлэн аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн үндсэн зарчим, журмыг тодорхойлж, эдгээр сонгуулийг зохион байгуулж явуулахтай холбогдсон харилцааг зохицуулах аж.

Сонгуулийн тухай хуулийн 68-ын Нэгд, сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 18 хоногийн өмнө эхлүүлж санал авах өдрөөс нэг хоногийн өмнө дуусгана гэж заасанчлан нэр дэвшигч түүнээс өмнө өөрийн сурталчилгааг ямар нэгэн хэлбэрээр явуулахыг хориглох юм байна.

Өөрөөр хэлбэл, хуульд заасан хугацаанаас бусад хугацаанд нэр дэвшигчид ямар нэгэн байдлаар нэр дэвшиж байгаагаа сурталчилбал хуулиар хариуцлага хүлээх аж.

Сургалтанд хамрагдах хүмүүс иргэний үнэмлэх болон төрийн албанд томилогдсон тушаал, шийдвэрийн хуулбарыг авч ирэхийг анхаарна уу.

 

 

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна