• Эхлэл
  • Каплагийн өрийг данснаас нь суутгаж эхэлжээ

Каплагийн өрийг данснаас нь суутгаж эхэлжээ

2016/03/31

Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Монголд үйл ажиллагаа явуулж байсан “Southgobi Sands” захирал Жастин Каплаг татвараас зайлсхийсэн хэргээр саатуулан баривчилж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өршөөл үзүүлсэн нь багагүй дуулиан шүүмж, дагуулж байсан.

Тэгвэл Капла өрөө барагдуулж эхэлсэн тухай мэдээлэл гарлаа.

Үүнд Хонконг болон Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Southgobi Resources” компани “Southgobi Sands” компанийн татвараас зайлсхийсэн хэргийн торгууль болох 35.3 тэрбум төгрөгийн тодорхой хэсгийг Монгол дахь данснаасаа суутгуулсан тухайгаа тайлагналаа гэсэн байна. Өнгөрсөн оны аравдугаар сард энэхүү хэрэгтэй холбоотойгоор Монгол дахь банкны дансны 1.2 сая ам.долларын хадгаламжийг нь царцаагаад байсан бол арав, арваннэгдүгээр сард дээрх хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлснээр торгуулийн хэмжээ 16.5 сая ам.доллар болж буураад байна.

Тус компанийн танилцуулсан санхүүгийн тайлангаас харахад 2015 оны сүүлийн улиралд борлуулалт нь өмнөх жилээс хоёр дахин буурчээ. “Southgobi Resources” компани тайлант хугацаанд 200 мянган тонн нүүрс борлуулсан бөгөөд энэ нь компанийн нийт олборлолтын гуравны нэгтэй тэнцэж байна. Гол зах зээл болох БНХАУ-д нүүрсний ханш сэргэхгүй байгаа учраас тус компанийн санхүүгийн нөхцөл байдал сайнгүй байгааг биржид тайлагнажээ.

Англи эхийг энд дарж уншина уу.

For English version please click here

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • vsdfsdf
    МАН-хан одоо ичээсэй. Худлаа жагсаал зохион байгуулж поп-дохоос өөр юм бхгүй. Хэдэн хөгшид мөнгө авсан оюутнууд л харагдаж бна шд. Мөн Засгийн газрын өр зээлийн талыг нь 2008-2012 онд өөрсдөө зээлж аваад тараагаад өгчихсөн мөртлөө АН ийм их өр зээлтэй болгочихсон юм шиг ард түмнийг мунхруулаад. Өөр хэлэх үг бхгүй юм чинь боож үхэх гэж бгаа биз. Удахгүй ард түмэн АН ямар их ажил амжуулсаныг ойлгохоор та нар улс төрөөс арчигдах болно. Зайлцгаа ПАК-д
    2016 оны 04 сарын 05
  • Зочин
    уруул магнай монголын олгархиуд болон монополь компаниудад торгууль ногдуулаад төлүүлээд байсан нь худал шоу болсон тухай сайтууд дээр өнөөдөр шуугиж байгаа шүү. тэрэнтэй агаар нэгэн адилаар худал шуум дэгдээхдээ уран донгодогч элбэгдоржтон чадамгай
    2016 оны 04 сарын 04
  • Avligachin
    Elbegdorjiig hamgaaljee. Tunshuud iim l baih yostoi. Odoo Elbegdorjid ugsun munguu il bolgochih.
    2016 оны 04 сарын 04
Сонин хачин