• Эхлэл
  • Азийн Хөрөнгө оруулалтын чуулга уулзалтанд оролцоно

Азийн Хөрөнгө оруулалтын чуулга уулзалтанд оролцоно

2016/04/04

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2016 оны дөрөвдүгээр сарын 5-8-ны өдрүүдэд Хонконгт зохион байгуулагдах 19 дэх удаагийн Азийн хөрөнгө оруулалтын чуулганд оролцож Монголд хөрөнгө оруулах боломжууд гэсэн илтгэлийг тавих ажээ.

Арга хэмжээний албан ёсны цахим хуудсанд Монгол улсын Ерөнхий сайдын илтгэлийн талаар “Ази Номхон далайн хөгжиж буй орнуудын нэг болох эрдэс баялгийн томоохон экспортлогч Монгол улс Хятадын удааширч буй өсөлт, түүхий эдийн циклийн бууралт, дэлхийн хэмжээнд буурч буй эрэлтэнд дасан зохицож буй юм.

Засгийн газар нь бизнесийн орчныг сайжруулах, уул уурхай, эрчим хүч болон тээвэр дэд бүтцийн голлох төслүүдийг урагшлуулахын сацуу тус улсын богино, дунд болон урт хугацааны эдийн засгийн хөгжлийн суурийг тавих зорилготой бусад мега төслүүдийг хэрэгжүүлж байна.

Монгол улсын Ерөнхий сайд Чимэдийн Сайханбилэг Монголын эдийн засгийг цэнэглэх, олон салбартай болгоход чиглэсэн бодлогуудыг хэрхэн хэрэгжүүлж буй талаар болон хөрөнгө оруулах шинэ боломжуудыг нээсэн талаар ярих болно” гэж бичжээ. Чуулга уулзалтыг Швейцарын “Кредит Свисс” банкнаас зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн чуулга уулзалтад 45 улсын 130 төрийн тэргүүн, улс төрийн манлайлагчид, санхүүгийн шийдвэр гаргагчид, төв банкны ерөнхийлөгч нараас гадна 300 гаруй корпораци, компани оролцох юм.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин