• Эхлэл
  • З.Энхболд+Ц.Элбэгдорж

З.Энхболд+Ц.Элбэгдорж

2016/04/05

Өнөөдөр нээлтээ хийсэн УИХ-ын хаврын чуулган уламжлал ёсоор УИХ-ын дарга З.Энхболд нээлтийн үг хэлснээр нам, эвслийн бүлгүүдийн хуралдаан үргэлжлэв.

Дотооддоо зөрчилтэй байгаа гэх Ардчилсан намынхны хувьд хаврын чуулганы нээлт ямар хувирал авчрах нь тодорхойгүй. Нэг хэсэг сөргөлдөж байна гэлцэж байсан Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хоёрын нээлтийн үеэрх элгэмсэг дотно энэ зураг энэ өдрийн мэдээллийг “чимж” байна.

Харин өчигдөрхөн Ерөнхийлөгч рүү хатуу үг чулуудсан Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өнөөдрийн чуулганы хуралдаанд ирж харагдаагүй гэнэ. Нэгэн үе Монголын төрийн гурван өндөрлөг байсан Ц.Элбэгдорж, З.Энхболд, Н.Алтанхуяг нарын мөчөөрхөл хаа хүрч, ямар үйл явц дагуулахыг одоохондоо таах аргагүй хэвээр л байна.

Ц.Элбэгдорж ч, З.Энхболд ч хаврын чуулганы өмнө Монголын эдийн засгийн форумын индрээс анхаарал татам үг хэлсэн нь чуулганы өмнөх урьтач бэлтгэл ч байсан байж магадгүй. Мөн л энэ форумын индэр дээрээс эсрэг намынхаа нэр бүхийн бизнесмэн-гишүүдийг нэр цохон шүүмжилсэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ өдрүүдэд Хонконгт болж буй Азийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад оролцохоор мордож байгаа аж.

Н.Алтанхуяггүй, Ч.Сайханбилэггүй хаврын чуулганы нээлтэд УИХ-ын дарга хэлсэн үгэндээ хэрүүлийн бай болоод байгаа Тавантолгой, төмөр замаа дурдалгүй өнгөрөөсөнгүй. Тэрээр:

-ММС болон Энержи Ресурс компани нь Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах нэрийн дор олон улсын банк санхүүгийн байгууллагад тавьсан өөрсдийн их хэмжээний өрийг хаах зорилготой болохыг УИХ-ын Ажлын хэсэг илрүүлсэн гэж зуунги мэдэгдээд

-Компанийнхаа өрийг  төрийн өмчийн ашигт алтмалын ордоор хаах санаархлыг УИХ хэзээ ч зөвшөөрөхгүй гэж чангахан дуугарав.

З.Энхболдын шүүмжлэл дагуулах болсон бас нэг алдаа нь спикерийн суудлаа их хурлын гишүүдийн дарга гэж ойлгоод спикерийн индрээс өөрийн /эсвэл хэсэг бүлгийн/ үзэл бодлыг чангахан, чангахан хэлчихдэг болсон нь. Уг нь УИХ-ын дарга хуралдааныг зохион байгуулах, нээх, хаах зохицуулах үүрэгтэй л болохоос бус бусад 75 гишүүнээ төлөөлөх, эсвэл тэднээс илүү эрх мэдэл эдлэх албан тушаал бус гэдгийг их улс төрд 20 жил булхаж яваа хүн мэдэлгүй л яахав. Даанч сүүлийн үед спикер бол их хурлын гишүүдийн дарга нь гэдэгт гайгүй сайн итгэчихээд яваад байгаа мэт л харагдах болсон. Түүний өнөөдрийн чуулганы нээлтэд хэлсэн үг ч гэсэн бүхэл бүтэн УИХ-ыг тэр чигээр нь “төлөөлсөн” үг болчив бололтой

Ямар нэгэн хурал цуглаан дээр хэн нэгэнд хэлэх гэсэн үгээ хэлдэг гэсэн тодотголтой болоод байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чуулганы хуралдаанд үг хэлсэнгүй. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн цочир мэдэгдэлд огтхон ч эмзэглэж, айгаагүй гэдгээ харуулах гэсэн царайтай байх шиг.

Ийн харилцан мэдэгдэл хийдэг Ардчилсан намын лидерүүдийн үгний эрч ойрын өдрүүдэд л лав чанга байна. Яагаад байгаа нь тодорхойгүй хөшигний ард дажинтдаг гэгддэг байсныг бодоход ямар нэгэн чуулган, форумыг далимдуулаад ч болтугай үгээ хэлж байна гэхээр нэг бодлын “дэвшилттэй” ч юм шиг. Эсвэл байдал улам хурцтан ил тулаан өрнөхийн дохио юм болов уу?

Өнөөдрийн хувьд Ерөнхийлөгчийн эсрэг үг чулуудсан Н.Алтанхуягийг намын бүлгийн хуралдаанаараа “авч хэлэлцэнэ” гэсэн таамаг байсан ч УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатарын мэдэгдсэнээр бол энэ талаар ямар нэгэн зүйл яригдаагүй гэжээ.

А.Туяа

УИХ-ын дарга З.Энхболдын хэлсэн үг


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • tarbaganuud
    a
    2016 оны 04 сарын 07
  • тоогий
    элбэгдорж намба алдахгүй ээ. жинхэнэ дотор санаатай гар шүү дээ
    2016 оны 04 сарын 06
  • зочин
    хон конгт далимаар нь оджаргалтай уулзахаар явсан бишүү
    2016 оны 04 сарын 06
  • эх оронч
    Монгол төрийг самарсан новшнуудаас үтэр түргэн салах юмсан. Сайхан монгол орон монголчууд минь тайван амгалан. эрх жаргалтай байх цаг хэзээ вэ?????????????????????????????????????????
    2016 оны 04 сарын 06
  • зочин
    ЭЛБЭГЭЭ айж үхэх гэж байгаа АН-г задлаж хор найруулсан хэргээ өөрөө хүлэж л таарна
    2016 оны 04 сарын 06
  • Зочин
    enhboldoosoo arai ondor yam bn kkkk
    2016 оны 04 сарын 06