• Эхлэл
  • Үйл ажиллагааны багц төсөв үндсэн гурван чиглэлтэй

Үйл ажиллагааны багц төсөв үндсэн гурван чиглэлтэй

2016/04/05

АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын Байр, зочид буудлын асуудал хариуцсан ажлын хэсгийн ээлжит хурал 4 дүгээр сарын 5-нд Төрийн ордонд боллоо.

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагааны ахалж ажилладаг тус ажлын хэсэг энэ удаагийн хуралдаанаар ажлын хэсгийн үйл ажиллагааны багц төсвийг урьдчилсан байдлаар хэлэлцэв.

Үйл ажиллагааны багц төсвийг үндсэн гурван чиглэлд багтаажээ. Эдгээрт ирэх тавдугаар сард болох АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын хурлын танхимын тохижилт, түрээсийн өртөг, төлөөлөгчдийн хоол ундны зардал, АСЕМ-ын зочид байрлах түнш зочид буудлуудын үйлчилгээний ажилтнуудын ур чадварын мэргэшүүлэх сургалтын зардал болон Дээд түвшний хурал болох “Шанг-Ри-Ла” төвийн хурлын өрөөний түрээсийн өртөг  багтаж байгаа аж.

Урьдчилсан байдлаар танилцуулсан уг төсвийг долоо хоногийн дотор сайтар нягталж, үр ашиггүй зардлуудыг багасган эцэслээд, Ерөнхий сайдын ахалж буй Дээд түвшний уулзалтын зохион байгуулах ажлыг удирдан зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний Зөвлөлийн ирэх долоо хоногийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг ажлын хэсгийн дарга П.Цагаан үүрэг болголоо.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин