Нэгэн үе сумо бөхийн барилдааныг үздэггүй хүн гэж байхгүй болсон байсан нь Д.Дагвадорж аваргатай холбоотой.
Учир нь тэрээр Японы сумо бөхийн барилдаанд 25 удаа түрүүлж Монгол Улсынхаа нэрийг гаргаж ихээхэн амжилтыг тогтоосоноор түүнийг хүндэтгэдэг Монголын ард түмэн сумо бөхийн барилдааныг алагсалгүй үздэг болсон.
Үүнтэй адил MN-25 дугаар суваг телевизийн “Танайд хоноё” нэвтрүүлэгийн Алтантүрүү айлд хонох нь үзэгчдийн анхаарлыг татаж уг нэвтрүүлэгийг үзэхгүй хүн тун ховор байх бөгөөд мөн л дугаар алагсалгүй үздэг байлаа. Гэвч Д.Дагвадорж аварга сумогийн дэвжээг орхисноос хойш сумо үзэх хүмүүсийн тоо цөөрсөн шиг Г.Алтантүрүү айлд хонохоо больсоноос хойш MN-25 дугаар суваг телевизийн “Танайд хоноё” нэвтрүүлэг төдийлөн олны анхаарал татахаа болиод байсан.
Тэгвэл саяханаас тус нэвтрүүлгийн анхны хөтлөгч Г.Алтантүрүү бууриа эргэн очоод зогсохгүй гэрээгээр “Танайд хоноё” нэвтрүүлгээ дахин хөтөлж эхэлсэн байна. Өдгөө Best Buidan компанийн маркетингийг хариуцаж яваа энэ залууг нэлээд өндөр үнээр нэвтрүүлгээ хөтлөхөөр болсон гэх мэдээлэл тараад байгаа юм. Сонгуулийн шуугиан ид дэгдээд байгаа энэ үед Г.Алтантүрүүг гэртээ урих улс төрчид нилээдгүй байгаа гэж телевизийн удирдлагууд найдаж байгаа бололтой.
Сэтгэгдэл байхгүй байна