Сүүлийн хоногуудад Улс төрчдийн дунд нэгнийгээ хатагсан, өдсөн мэдэгдэл их хийх боллоо. Энэ нь сонгуультай холбоотой хэмээн иргэд хэлж байна.
Хэдхэн хоногийн өмнө УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бол хуйвалдааны төрийг үндэслэгч” хэмээн мэдэгдсэн.
Харин энэ явдлаас өмнө “Монгол Улсын ерөнхий сайд Ч.Сайханбилэг "Монголын Эдийн Засгийн Форум 2016" нээлтийн үеэр өөрийнхөө тавьсан өрийн дороос өндийж авбал дээргүй юу? Улстөрчид өө” хэмээсэн нь багагүй үймээн дэгдээгээд амжсан. Тэгвэл энэ удаа үймээний эзэн УИХ-ын гишүүн Г.Уянга байх бололтой. Тэрээр өөрийн цахим худаснаа “Өнөөдөр Ш.Чулуунбаатарын шүүх хуралд гэрчээр оролцоно.
Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргал 3,7 тэрбум төгрөг буцалтгүй тусламж хэлбэрээр олгосон мэдээлэл баримтыг задруулсан гэж Ш.Чулуунбаатарыг жил гаруй ажилгүй цалингүй тарчилгаж байна. Би түүнийг танихгүй бөгөөд мэдээллийг түүнээс аваагүй, харин ч Монгол банкны шилэн дансны хуулиар ил байх ётсой мэдээллийг нууцалж хууль зөрчиж байжээ. АТГ-аас энэ асуудалд хэрэг үүсгэх боломжгүй гэж хариу ирсэн болно” хэмээжээ.
Монгол банкны мэдээллийг задруулсан гэх дээрх хэрэгт холбогдоод буй Ш.Чулуунбаатарыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 14.30 цагт шүүнэ. Тэгвэл хуралд УИХ-ын гишүүн Г.Уянга гэрчээр оролцохоо дээрх байдлаар мэдэгдсэн бөгөөд түүнийг шүүх хуралд оролцохыг холббогдох газраас шаардсан аж. Мөн хуралд ирэхгүй, зайлсхийсэн тохиолдолд 5000-25000 төгрөгөөр торгох эсвэл 7-14 хоног баривчлах шийтгэл ногдуулахаа мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл байхгүй байна