УИХ-ын нэгдсэн чуулганаар Боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийг хэлэлцэж байна.
Хэдэн минутын өмнө малчдын хүүхэд долоон настайдаа сургуульд орж болно гэсэн саналыг гишүүдийн 57.8 хувь нь дэмжсэн тухай мэдээлсэн.
Тэгвэл одоо цэцэрлэгийн хүүхдүүдийн хоолны мөнгө болон багш нарын цалингийн талаар хэлэлцэж байна. Ингээд хэлэлцүүлгийн үеэр гишүүдээс гаргасан саналыг хүргэе.
Цэцэрлэгийн хүүхдүүдийн хоолны мөнгө:
УИХ-ын гишүүн А.Бакей “Цэцэрлэгийн хүүхдэд өдөрт 1600 төгрөгийн хоолны мөнгө төсөвлөж хуваарилсан. Энэ нь илчлэг, тэжээл авахад хүрэлцэхгүй байна гэж гишүүд шүүмжилсэн. Тиймээс эцэг эхчүүдээс нэмж мөнгө авах шаардлагатай” гэв.
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр “Энэ зардал нь орон нутагт хүрэлцээд байдаг юм байна лээ. Тиймээс сууршил бүсээр нь ангилж эцэг эхчүүдээс ялгаатай хураамж авах нь зөв” хэмээсэн ба ийнхүү санал зөрөлдсөн тул зарчмын зөрүүтэй саналыг томьёолж, санал хураалт явууллаа.
Багш нарын цалингийн асуудал:
УИХ-ын гишүүн А.Бакей: БСШУЯ болон Сангийн яамнаас мөрдөж байгаа дүрэм журам ёсоор хувьсах зардлын хөлсөнд багшийн цалин хөлж, нэмэгдэл, томилолт, нормын хувцас гэх мэтийн асуудал байдаг юм байна. Одоо зарим нутагт асрах багш ажлуулж байгаа юм билээ. Үүнийг хувьсах зардалд тооцож суулгадаг байх ёстой. Улаанбаатарын хувийн дунд сургууль асар их өндөр төлбөртэй байна. Харин хөдөөгийн хувийн сургуулиудадтөлбөр бага. Тиймээс сайн багш тэнд ажиллахгүй байна. Ашгийн сургуулиудад ч төрийн дэмжлэг хэрэгтэй байна.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: “Баруун аймгуудын сумуудын сургуульд хүүхдийн тоо цөөн бөгөөд хувьсах зардал нь багаар очдог. Ийм сургуулиуд хаагдах дээрээ тулдаг. Алслагдсан бүс нутагт үйл ажиллагаа явуулж байгаа сургууль, цэцэрлэг дээр төрөөс тодорхой бодлого хэрэгжүүлэх нь зөв. Итгэлцүүрт өөрчлөлт оруулахдаа байр байршлыг нь бас бодолцох ёстой. Хоёрдугаарт, яаралтай оруулж өгөх юм бол хүйтний нэмэгдэл. Энэ жил өвөл хүйтэрсэн бөгөөд багш нартай уулзахад хүйтний нэмэгдлийг заавал олгож өгөөч ээ гэсэн саналыг тавьж байна. Цаашдаа баруун аймгуудад хүйтний нэмэгдлийг итгэлцүүр дээрээ суулгаж өгөх хэрэгтэй байна. Ашгийн болон ашгийн бус цэцэрлэг, сургуулийг төрөөс санхүүжилт дээр нь дэмжих нь зөв. Ямар ч өмчийн хэлбэрийг ялгаварлахгүйгээр төрөөс дэмжих нь зөв” гэв.
Энэ мэтчилэн асуудлууд хөндөгдөж байгаа ба цэцэрлэгиййн хүүхдийн хоолны мөнгөний асуудлыг зайлшгүй шийдэх ёстой ч байж мэдэх юм. Угтаа бол өмнө нь хүүхдийнхээ хоолны мөнгийг эцэг эх нь өгдөг байсан. Харин одоо яагаад өгч болдоггүй юм бэ? гэсэн асуулт хариултгүй байсаар байгаа.
Сэтгэгдэл байхгүй байна
Харилцан яриа дууссан