
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өмнө нь нүүрсний машинтай сэтгүүлчид байгаа, тэрбум төгрөг миний эсрэг хэвлэлийнхэнд зарцуулж, худал мэдээлэл цацуулсан гэсэн мэдэгдлүүдийг хэлж байсан Тэрээр энэ талаар ирэх даваа гаригт баримттай мэдээлэл танилцуулна гэсэн байна.
Тэрбээр, "Монгол хаан жүжигт санхүүжилт дэмжлэг олгоогүй гэж яриад байгаа юм байна. Ч.Номин сайдын 2024 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн 24.1 тоотой Монгол Улсын олон улс дахь сурталчилгаа мэдээлэх үндэсний хорооны тогтоол байгаа. Үүний 3.23-т Тамгагүй төр жүжгийг олон улсад тоглуулахад дэмжлэг үзүүлэх гээд баталчихсан байгаа. Энэ үндэсний хороог Л.Оюун-Эрдэнэ байгуулсан.
Би хэвлэл мэдээлэлд хүндэтгэлтэй ханддаг. Нүүрсний хулгайтай холбоотой хамгийн томчуудтай нь эхлээд хуулийн хариуцлага яригдана. Хэвлэлийнхний асуудал тусдаа яригдана. Жишээ нь яг одоо шалгагдаж байгаа асуудал байгаа."Хэро" Б.Баатар гэдэг нөхөр иргэн Э, Г нарт захиалга өгч Засгийн газрын эсрэг зохион байгуулалттай сошиал контент хийсэн ажил шалгагдаж байна. Иргэн Г нь гадагшаа зугтсан бол Э нь цагдан хоригдсон. Би энэ талаар ирэх даваа гаригт хэвлэлийн хурал хийж мэдээлэл өгнө. Тэгэхдээ тодорхой баримттай дүрс бичлэг үзүүлнэ" гэжээ.




Сэтгэгдэл байхгүй байна