• Эхлэл
  • МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр Л.Нинжжамц сонгогдлоо

МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр Л.Нинжжамц сонгогдлоо

2026/06/22

МСНЭ-ийн XIX их хурал өчигдөр /2026.06.21/ болж, ерөнхийлөгчөөр Л.Нинжжамцыг сонголоо. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгчид нэр дэвшихээр сэтгүүлч Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгсөн ч хурлын үеэр сэтгүүлч Э.Дагиймаа нэрээ татсан.

Ингэснээр сэтгүүлч Л.Нинжжамц, З.Боргилмаа нар өрсөлдөж, хуралд оролцсон 250 гишүүнээс 179 хүний саналаар Л.Нинжжамц МСНЭ-ийн шинэ ерөнхийлөгчөөр сонгогдсон байна. Тэрээр

  • 1996-1998 онд “Толь” сонины Ерөнхий редактор,
  • 2006-2007 онд МҮОНРТ-ийн Тамгын газрын дарга,
  • 2011-2016 онд “Өглөөний сонин” Ерөнхий эрхлэгч,
  • 2016-2021 онд МҮОНРТ-ийн Дэд захирал, Ерөнхий захирлаар ажиллаж байсан юм.

ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна