• Эхлэл
  • 11 тэрбум долларын хөрөнгө оруулалт Монгол Улсад орж ирнэ

11 тэрбум долларын хөрөнгө оруулалт Монгол Улсад орж ирнэ

2016/04/08

Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Монгол Улс эрчим хүчний импортлогч биш экспортлогч болоход ойрхон боллоо. Эрчим хүчний салбарын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх үүднээс Засгийн газраас энэ чиглэлд хэд хэдэн төсөл хэрэгжүүлэхээр шийдвэрлэсний нэг нь “Шивээ Энержи” төсөл юм.

“Шивээ Энержи” төсөл амжилттай хэрэгжиж эхэлснээр Оюутолгойгоос бараг хоёр дахин их буюу нийтдээ 11 тэрбум долларын хөрөнгө оруулалт Монгол Улсад орж ирнэ гэж өнгөрсөн Лхагва гаригт “Шангри-Ла” зочид буудалд болсон “Монгол-Хятадын эрчим хүчний хамтын ажиллагаа, “Шивээ-Энержи” төслийн ТЭЗҮ-ийг зөвлөлдөх уулзалт”-ын үеэр мэдээллээ.

Төслийн хүрээнд 9240 мВт-ын эрчим хүч үйлдвэрлэх чадалтай цахилгаан станц, 2800 МВт-ын салхин цахилгаан станц, 1200 МВт-ын нарны цахилгаан станц баригдахаас гадна нийтдээ 1300 километр урттай 10.000 МВт-ын +800 кв-ын өндөр чадлын цахилгаан дамжуулах агаарын шугам тавигдаж, жилдээ 34 сая тонн нүүрс олборлох уурхай ашиглалтад орох юм.

Ингэснээр Шивээ-Овоогийн нүүрсийг түүхийгээр нь биш нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн болгон экспортолох боломж бүрдэх юм. Шивээ-Овоогийн нүүрсний орд нь нийт 29500 га талбайг хамардаг бөгөөд нийт 2708.7 сая тонн нүүрсний нөөцтэй, гурван үндсэн хэсгээс бүрддэг. Энэ ордыг түшиглэн “Шивээ-Энержи” төслийг хэрэгжүүлснээр нийтдээ 3500 хүн тогтмол ажлын байртай болох юм. Мөн төслийг гүйцэтгэх явцад 20 мянган хүн ажлын байраар хангагдана.

Төслийг Монголын талаас эрчим хүчний экспортын “Шивээ Энержи” цогцолбор төслийн нэгж, БНХАУ-ын талаас Үндэсний цахилгаан дамжуулах сүлжээ корпораци буюу “State Grid” групп компани хариуцан ажиллаж байна. 

Зөвлөлдөх уулзалтад оролцогчид Монголын зүгээс бизнес эрхлэх зөвшөөрлийг нь цаг алдалгүй шийдвэрлэх, төр засгийн байгууллагын уялдаа холбоогоо сайжруулж, дунд, доод шатандаа хүнд суртлаа багасгавал төсөл амжилттай хэрэгжих боломж бүрдэнэ гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Хөрөнгө оруулагчдын зүгээс өмнө нь хийсэн геологийн газрын шинжилгээ, судалгааны зүйлстэй дэлгэрэнгүй танилцах шаардлагатай байгаа аж.

Салбарын яам болон холбогдох агентлагууд нь хөрөнгө оруулагчдын хүсэлтийг хангах талаас нь анхаарч ажиллах нь зүйтэй гэдгийг ч эдийн засагчид хэлж байв. Хэрэв Монголын талаас төслийг хэрэгжүүлэх ажил тулгарч буй асуудлыг нь цаг алдалгүй шийдээд өгвөл бүтээн байгуулалт нь 2017 оноос буюу ирэх жилээс эхэлнэ. Цахилгаан станцын бүтээн байгуулалт дөрвөн жил үргэлжлэх бөгөөд, 2020 он гэхэд ашиглалтад орж чадвал Хятадаас өндөр үнэтэй эрчим хүч импортолж авах биш, эрчим хүчээ хятадуудад өндөр үнээр экспортлох үүд хаалга нээгдэх юм. 

“Монгол-Хятадын эрчим хүчний хамтын ажиллагаа, “Шивээ-Энержи” төслийн ТЭЗҮ-ийг зөвлөлдөх уулзалт”-д Эрчим хүчний сайд Д.Зоригт болон БНХАУ-ын Үндэсний цахилгаан дамжуулах сүлжээ корпорацийн удирдлагууд оролцож үг хэллээ.

Англи эхийг энд дарж уншина уу.

For English version please click here

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин