Өнөөдөр хуваарь ёсоор Төрийн ордноо УИХ-ын Төрийн байгуулалтын болон төсвийн байнгын хороод өглөөний есөн цагт хуралдахаар байсан ч байнгын хороодын хуралдаан хараахан эхлээгүй байна.
Харин АН-ын бүлгээс яаралтай хуралдаан зарласан байна.
УИХ дахь АН-ын гишүүд ямар асуудлаар ийн хэлэлцэхээр яарч хурал зарласан тухайгаа мэдээлсэнгүй.
Юутай ч бүлгээрээ хуралдахаар эхнээсээ цуглаж байгаа гэнэ.
Тус бүлгийн хурлын дараа байнгын хороод хуралдаж, хуваарьт асуудлаа хэлэлцэх нь бололтой.
Сэтгэгдэл байхгүй байна