• Эхлэл
  • МАХН-ынхан хар нөмрөгтэй суулт хийж байна

МАХН-ынхан хар нөмрөгтэй суулт хийж байна

2016/04/12

Одоогоос дөрвөн жилийн тэртээ буюу 2012 оны энэ өдөр МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилж байсанг хүн бүр мэдэх биз ээ.

Тэгвэл энэ өдөртэй холбогдуулан тус намынхан намын байрандаа “Улс төрийн хэлмэгдүүлэлтийг эсэргүүцэх өдөр” болгон хар нөмрөгтэй суулт хийж байна.

Энэ суултын талаар МАХН-ын Ардчилал, шударга ёс, Монголын эмэгтэйчүүдийн холбооны гишүүдээс тодруулахад “Улс төрийн хэлмэгдүүлэлт далдаас явагддаг, цаана нь захиалагч байдаг гэдгийг илэрхийлэхийг зорьсон” гэв.

Түүнчлэн АШЁМЭХ-ны тэргүүн Л.Сэлэнгэ “Хувь хүн, улстөрчдийг үзэл бодол, итгэл үнэмшлээр нь хэлмэгдүүлж, улс төрийн эрх чөлөөг нь хасах, улс төрийн намын сонгуульд оролцох эрх чөлөөг хаан боогдуулах нь ардчиллыг булшилж байгаа явдал мөн.

Монголын төр монгол хүнд хатуурхаж, гадны мөнгө хүүлэгчдэд найр тавьж, болохгүй. Эрх мэдэлтнүүд албан тушаалараа далаайлгаж, ард түмнийг шоронгоор айлгаж байгаа нь 1937 оны хар өдрүүдийг давтаж байгаагаас өөрцгүй.

Н.Энхбаяр тэргүүтэй улс төрчдад тохиолдож буй хэлмэгдүүлэлтийн үйлдэл, технологи нь нэгэн ижил байгаа нь өдрөөс өдөрт ойлгомжтой болж байна. Өөрөөр хэлбэл энэ нь энэ бүх хэлмэгдүүлэлтийн цаадах захиалагч нь хэн бэ гэдгийг харуулж байна” хэмээв.

Харин иргэд энэ үйлдлийг

- Сонгууль болох гэж байгаа учир намууд болон улс төрчид хийх юмаа олж ядан иргэдийн анхааралын төвд орж оноо авах гэсэн аргын нэг биз.

- Үнэхээр тэр нь хэлмэгдэлт байсан уу? гэвэл үгүй байх гэж бодож байна. Учир нь мөнгө идсэн нь үнэн шүү дээ. Дээгүүр байгаа хүн бүр идэж байгаа байх. Гагцхүү тэр идэж, ууж байгааа хүнээс нэгийгээ золиосонд гаргаж өөрсдийгөө шударга мэт харагдуулах гэсэн арганд Н.Энхбаяр онилогдсон өнөөдрийн энэ муу нэрийг зүүж байгаа байх л даа.  

- Монгол Улсад хийж бүтээж байгаа хүмүүсийг ингэж хэлмэгдүүлж, байр суурийг нь булааж нэр хүндэд нь халдаж байгаад харамсаж байна. Бүгдээрээ л идэж ууж байж Н.Энхбаярыг ганцааранг нь идсэн юм шиг хорьж, шийтгэсэн нь үйлдлийг эсэргүүцэхээс өөр аргагүй. Намынхан нь зөв зүйл хийж байна.

- Төрийн тэргүүнд байгаа шуналын туламнууд сонгууль болох гээд арга ядаж байгаа арчаагүй гэмээр үйлдлүүд гарч байна. Өчигдөр л гэхэд УИХ-ын Х.Баттулга хамаг хүмүүсийн анхаарлыг өөртөө татаад амжсан. Энэ мэт хачирхалтай үйлдлүүд цаа олон гарах байх.

- Тэр өдөр аймшигтай юм болсон. Олон ч хүн тэр үеэр хохирсон. Энэ өдрийг хар өдөр болгох нь зөв. Дахиж тийм бузар булайг гаргахгүй байх үүднээс энэ үйлдэл бол зөв.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна