Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 11-ны 13 цагийн орчимд Баянгол зочид буудалд байрлах “Баялгийн хувь”, “Түмэн хишигтэн" гэсэн хоёр компанид санхүүгийн шалгалт хийхээр Цагдаагийн тусгай хүчнийхэн буусан.
Харин үүнийг иргэд “Шалгалт хийхэд яагаад тусгайгийнхан ирдэг юм. Хуулиар бол нэгжлэг хийх гэж байгаа бол мөрдөн байцаагч, прокурор хийх ёстой” гэв.
Ийн өчигдөрийн үймээн иргэдийн анхаарлыг татаад байсан ч өнөөдөр намжсан байдалтай байгаа ба дээрх асуудлын талаар албан ёсоор мэдээлэл хийнэ гэсэн боловч одоогоор хэзээ гэдэг нь тодорхой болоогүй байна.
Үүнээс гадна энэ асуудлыг дагсан олон олон үйл явдал боллоо. Баянгол зочид буудалд болсон үйл явдлын дараа 21 цагийн орчимд УИХ дахь АН-ын бүлэг төрийн ордонд шуурхай хуралдсан. Бүлгийн хуралдаан ширүүхэн өрнөж, УИХ-ын гишүүн Х.Баттулга тус хурлыг орхин гарсан байна.
Тэрээр “Х.Баттулга миний бие нийгэмд үнэхээр муухай харагдаад, АН-ын сонгуулийн амжилтад сөргөөр нөлөөлөх гээд байгаа бол би намаасаа гаръя, бие дааж нэр дэвшье. АН-ыг муухай харагдууллаа гэж хэлэгдэж байгаа бүх хүн бие дааж нэр дэвшье. Жишээ нь, Баярцогт чи Сэлэнгэдээ бие даачих, би Баянхонгорт бие даая, тэгээд хоёулаа гараад ирнэ шүү дээ” гэсэн байна.
Мөн УИХ-ын гишүүн Х.Баттулга өнөөдөр Хууль зүйн сайд Д.Дорлигжавд хүсэлт гаргажээ. Хүсэлтэд дээрх асуудлын талаар буюу өчигдөр болсон шалгалтын талаар байсан ба Цагдаагийн ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Р.Чингисийг хуулийн дагуу шалгахыг хүсчээ. Ингээд түүний хүсэлтийг бүрэн эхээр нь хүргэе.
Сэтгэгдэл байхгүй байна