АТГ-ын гурав дахь дарга, тэргүүн комисар Н.Ганболд өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх гэж байгаа тухай мэдээлэл тараад байсан ба тэрээр өчигдөр /2016.04.12/ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өргөдлөөр хандсан тухай өмнө мэдээлсэн.
Мөн түүнийг ямар шалтгааны улмаас ажлаасаа чөлөөлөгдөх гээд байгаа нь тодорхойгүй байсан.
Тэгвэл АТГ-ын дарга Н.Ганболд нь эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гарган Ерөнхийлөгчид уламжилсан байна.
Хуулиараа АТГ-ын даргыг Ерөнхийлөгч санал болгож, УИХ томилдог юм.
Тэгвэл түүний ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар АТГ-ын дарга Н.Ганболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэн гишүүдийн 69.2 хувийн саналаар дэмжин, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болсон байна.
Н.Ганболд ажлаа өгөхөөр Ерөнхийлөгчид хандав
Сэтгэгдэл байхгүй байна